Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк зочид буудал шатаж 79 хүн амь үрэгдсэний дараа 11 хүнийг баривчиллаа

Турк улсын Болу нуруунд байрладаг Гранд Картал зочид буудалд гал гарсны улмаас 79 хүн амь үрэгдсэн. Гал гарах үед тус зочид буудалд 238 зочин байсан юм. Амьд үлдсэн зарим гэрчүүдийн хэлснээр бол галын дохиолол сонсогдоогүй байна. Хүмүүс харанхуй, утаагаар дүүрсэн коридороор галаас зугтах шаардлагатай болсон аж.

Уг галыг мөрдөн байцаах ажилтай холбогдуулан албан тушаалтнууд 11 хүн саатуулсан талаар Туркийн Хууль зүйн сайд Йылмаз Тун лхагва гарагт /2025.01.22/ мэдэгдсэн байна. Баривчлагдсан хүмүүс дунд Болу мужийн захирагчийн орлогч, тус хотын гал унтраах албаны дарга, зочид буудлын эзэн, менежер зэрэг багтаж байгаа юм.

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Бидний зүрх сэтгэл эмтэрч байна” хэмээн нэг гэр бүлийн найман хохирогчийг оршуулах ёслол дээр хэлжээ. Албаныхан амиа алдсан 45 хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Бусад хохирогчдыг хэн болохыг нь тогтоохын тулд ДНХ-ийн шинжилгээ хийх шаардлагатай тулгарчээ. Зочид буудлын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаатай бүрэн хамтран ажиллахаа амлаж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button