УЛС ТӨР

Ерөнхий сайд асан С.Баяр юу гэв

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар юу гэснийг эшлэн хүргэж байна.

20 гаруй жил Францын талтай ярьсан хэлэлцээг явуулсан нь хамтарсан Засгийн газар байгуулсны утга учир болсон. Зорилт нь биелж байна. 2008 онд манай нам УИХ-д олонх болсон хэрнээ яагаад хамтрахаар шийдсэн бэ гэхээр ерөөсөө л том төслүүдээ хөдөлгөхийн тулд.

Оюутолгойн гэрээг байгуулж байх үед гаргасан бидний хамтын алдаа, мадаг нь 34 хувь. Монголын тал 34 хувиа авна гэхээр зардлын 34 хувийг нь бас бид төлөх ёстой болоод байсан. Тэр олон тэрбум ам.доларын төсөл дээр бэлэн төлдөг мөнгө ч гэж хаана байх билээ. Амжилттай явбал ногдол ашиг авах нь сайхан ч уул уурхайн төслүүд дээр өөртөө бага эрсдэл учруулж, хөрөнгө оруулагч талд эрсдлийг үүрүүлэх нь зөв. Оюу Толгой дэр гарсан энэ алдааг ураны төсөл дээр засаж байна гэж харсан.

Мардайн ордтой холбоотой ураны төслийг явуулах асуудал дээр Канадын хөрөнгө оруулалттай компани дээр байсан ч “Хан Ресурс”-ийн лицензийг цуцлаж, араас нь 100 сая ам.долларын өрөнд орсон талаар “1980-аад онд Мардай дээр хамтарч ажиллаж байсан. Одоо үргэлжлүүлье" гээд. 2008 онд намайг Ерөнхий сайдын хувьд Москва хотод айлчлах үеэр Оросын талаас санал тавьсан. Тэгье. Хамтарч ажиллая. Гэхдээ хоёр тал биш. Гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх буюу Японы технологи, хөрөнгө оруулалтыг оруулж ирэх талаар хэлсэн. Оросын тал эхнээсээ л эргэлзэнгүй байсан. Яагаад заавал Японыг оруулж ирэх гээд байгаа юм гэх зэргээр маргаан болж байсан. Тэрнээсээ болоод та нар бензин авах гэж байгаа юм бол 100 колонк бариач гэх үг хэлж байсан удаатай”.

Тэр үеийн Ерөнхий сайд В.Путин Японд очоод Монголын Мардай дээр хамтарч ажиллах талаар ярьж байсан. ОХУ-ын Засгийн газар Японы Засгийн газар хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ хүртэл байгуулсан.

Астанад В.Путин Ерөнхий сайдтай уулзахад Росатом гэх Оросын том компанийн Ерөнхийлөгч нь дээрх амлалтыг өгч байсан юм. Гэхдээ тэр асуудлаа шийдээгүй.

Оросын талд хэт их итгэсэн. Мардайг яалаа даа. Нууц гэрээгээр орж ирээд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн ямар үнээр Монголоос гаргаж байгааг нь тэр үеийн улс төрийн ганц хоёр хүнээс бусад нь мэддэггүй байсан. Хаалттай байсан. Ураны үнэ унасан уу, Зөвлөлт холбоот улсын эдийн засгийн байдал нь дордсон уу гэнэт хаяад л гарсан. Онгорхой уурхай үлдээгээд яваад өгсөн дөө. Үүнээс болж 70 гаруй сая ам.доллар Монгоын тал төлсөн гэдэг байх аа. Нэхэмжилсэн нь 130 сая ам.доллар.

Монголчууд өөрсдийгөө дэгээдээд, өөрсдөдөө саад болоод байгаагийн нэг жишээ бол төмөр замын асуудал. Төмөр зам 14 мега төслийн тоонд орсон явна лээ. Уг нь мега төсөл биш шүү дээ. Зүгээр л төмөр замын холболт.

Төмөр зам барих хэд, хэдэн компани манай Засгийн газарт зөвшөөрөл авч байсан. Сүүлд засаг солигдсоны дараа тэдгээр компаниудын эрхийг хурааж аваад л төр өөрөө хийх юм болсон. Гэтэл төр хийсэн юм ч байхгүй. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна.

500 км зөөгөөд Тавантолгойн нүүрсийг Бугат дээр аваачиж болох юмыг 5000 км тойруулж Владивостокийн боомтоор зөөгөөд Тяньжи боомтоор оруулж ирэх төсөл яриад сууж байна гэдэг бол тооцоог маруухан хийсэн, бүр цаашилбал энэ нь аль улсын ашиг сонирхолд үйлчлээд байна вэ гэж бодмоор. Гадны нөлөө байсан уу гэвэл байсан л байх

Намайг Японд айлчилж байх үед буюу 2009 оны долоодугаар сарын 16-нд УИХ хагас өдөр хэлэлцээд л алх цохисон байсан. Би Токиогоос буцаж ирээд тогтоол нь гарчихсан байхад би юу хийх вэ дээ. УИХ-ын тогтоол руу Засгийн газар хувьд халдаж болохгүй.

Бидний ял авдаг тэр хавар нь гадаад орны нэг Элчин сайд манай нэг том бизнесменд "С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан нар удахгүй ял аваад явна. Харж байгаарай" гэж хэлсэн байдаг. Биднийг ял авахыг мэдсэн Элчин сайдын талаар сонсоход дан Монголчууд бид нар будилаад байгаа юм биш байна даа гэж бодогдсон. Оюутолгойн гэрээг байгуулсанд дургүй нь хүрсэн, гэдэн нь хөдөлсөн том гүрний төлөөллийн оролцоо байсан юм байна гэж мэдэхэд харамсал төрсөн.

Эрдэнэтийн 49 хувь байна. Буруу юм хийгээгүй шүү дээ. Айлын талд байсан 49 хувийг хувийн хэвшил, төр засаг нь хөөцөлдөж байгаад олоод ирсэн. УИХ-аараа оруулаад шийдүүлэх ёстой байсан. УИХ Засгийн газрыг байгуулж, УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг. Энэ гол зүйлийг л мань хүн хийлгүй дутаасан нь Ч.Сайханбилэгийн гол алдаа болсон гэж би хувьдаа хардаг.

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс ял аваад миний хажуу талын камерт сууж байсан. Тэр үед Засгийн газрыг толгойлж байсан хүн нь хамт байсансан бол шударга ёсонд илүү нийцэх байж дээ гэж бодсон.

Тамгын газар л захиалсан гэж би ойлгосон. Олон юм сүүлд нь тодорхой болсон. Нэг өмгөөлөгч байсан гээд байгаа юм. Цахилгаан шатан дотор ямар хөдөлгөөн хийсэн юм бэ дээ. Тэр хүний буруу зөрүү зүйл хийсэн бичлэг компьютероос нь гараад ирэхэд С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболдод тэдэн жил гэх мэт бичсэн ялын төлөвлөгөө гарч ирсэн гэдэг.

Бидэнд ял өгсөн хүн бол Чингэлтэй дүүргийн шүүгч. Би нэр усыг нь хэлээд яах вэ дээ. Нэг настай хүн бий. Тэр хүн бидэнд ял өгснийхөө дараа өөрөө авлигын хэргээр ял авсан. Бид хоригдож байгаад гарч ирээд нэг хэсэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт дор сар бүр очиж би байх ёстой байрандаа байна. Ийшээ тийшээ яваагүй гэх зэргээр бүртгүүлдэг байсан. Тэгсэн нөгөө шүүгчтэйгээ тэнд таардаг юм даа. Тэр шүүгч ялаа аваад бүртгүүлээд явж байгаа байхгүй юу.Авлига авсан хэрэг дээр нь дөрөөлөөд бид нарт ял өгсөн юм байна даа гэж бодсон.

Засгийн газрын үед хувийн хэвшилтэй хэлэлцээр хийхэд тэрний нэг төлөөлөл нь Засгийн газрын гишүүн том бизнесмен Сү.Батболд Тавантолгойн ихэнх хэсгийг төрдөө өгье гэх шийдвэрийг нөгөө хувьцаа эзэмшигч улсуудтай ярилцаад шийдэхэд гол нөлөө үзүүлсэн хүн чинь Сү.Батболд байхгүй юу. Тиймээс Ерөнхий сайд болоход энэ нь шууд нөлөөлөөгүй юм аа гэхэд надад бөгөөд олон нийтэд Тавантолгойг төрд өгөх шийдвэрийг гаргахад гол нөлөөлсөн хүн нь бизнесмен Сү.Батболд.

Татварын хэмжээг бууруулна гэсэн яагаад нэмээд байна гэх зэргээр ярих юм бол зөндөө л юм байна. Хавтгайрсан халамжаа болиоч ээ. Гаднаас олж ирсэн мөнгөө нийгмийн амжиргаатай холбоотой гол, гол асуудлуудыг шийдэхэд зарцуулаасай. Энэ мэтээр шүүмжлэх юм бол зөндөө юм байна” хэмээн, урьд асуулт дүүрэн үлдсэн олон үйл явдалд хариулт өгчээ.  

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УВ иргэд
УВ иргэд
1 сар 23, 2025 16:00

Өгөр зөнгөр үхээгүй юм уу

Зочин
Зочин
1 сар 23, 2025 16:11

үнэхээр ерөнхий сайд байсан хүн шиг ярьж байна лээ одоо биднийг Таван толгой л тэжээж байна Хичнээн �##�даа байсан ч Су Батболд гээд ухаантай л хүмүүс дээ харин з�##�уус зөв т�##�ыг нь харж ажиллах л хэрэгтэй дээ

Зочин
Зочин
1 сар 23, 2025 16:48

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Уншигч
Уншигч
1 сар 23, 2025 18:03

Ерөнхийлөгч Очирбат агсаны 2023 онд "Соён Гэгээрүүлэгч" ТВ-д өнсөн ярилцлагатай агуулга нь таарч байна.

Зочин
Зочин
1 сар 23, 2025 21:07

Хөгийн эр дээ. Одоо энд тэнд хүн муулаад л явьж байх нас мөн үү

Зочин
Зочин
1 сар 23, 2025 22:23

БАЯР ЭНХСАЙХАН 2 БОЛ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ МУНДАГ УЛСТӨРЧИД . ОРОСУУДЫН ГАР ДЭНДҮҮ УРТ БАС ЗЭВҮҮН ШҮҮ

Дэл
Дэл
1 сар 24, 2025 06:03

Түүх түүхээрээ байх сайхан сү Батболд өгий гэж өгөөгүй шүү иргэний хөдөлгөөн зарим нэг хүмүүсийн шах�##�танд ороод өгсөн шүү өгөхдөө өрөмийн аваад үлдсэн шүү Эрдэнэтийн 49 % монголын засгийн газарт 400 сая доллар байхгүй байсан гэдэг зүгээр л онигоо онигоо

Холбоотой мэдээ

Back to top button