УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийн засаглаж буй 4 жилийн сонирхолтой СТАТИСТИК

Манай улсын түүхэн дэх хамгийн цөөн буюу зургаан яамтай байсан тохиолдол нь 1990 онд байгуулагдсан Улсын Бага Хурлын анхны ардчилсан Засгийн газар аж. Харин хамгийн олон буюу 18 яамтай байсан нь 1996-2000 оны хооронд байгуулагдсан Засгийн газар юм.

Хамгийн олон сайдтай Засгийн газруудын нэг

Өмнөх Засгийн газар (У.Хүрэлсүхийн II Засгийн газар)

Яамдын тоо: 16

Сайд нарын тоо: 17

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар:

Яамдын тоо: 16

Сайд нарын тоо: 22

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь өмнөх Засгийн газартай харьцуулахад сайд нарын тоог нэмэгдүүлсэн бөгөөд зарим яамдын нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулсан юм. Одоогийнн Засгийн газрыг хамгийн олон сайдтай гэж ярьдаг ч 2004-2008 онд байгуулагдсан Засгийн газар 27 сайдтай байжээ.

Хамгийн их гадаад өр тавьсан

Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн бөгөөд өсөлтөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл 16.6 хувиар өссөн нь голлон нөлөө үзүүлсэн байна. Өмнөх Засгийн газрын үед буюу 2019 онд Монгол Улсын нийт гадаад өр 30.6 тэрбум ам.доллар байсан юм.

Хамгийн олон хүн цар тахлаас үүдэлтэйгээр нас барсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед дэлхий даяар COVID-19 цар тахал гарч, өмнөх Засгийн газруудын түүхэнд байгаагүйгээр олон хүн цар тахлаас үүдэж нас барсан анхны тохиолдол бөгөөд өнөөдрийн байдлаар COVID-19-өөс үүдэж нас барсан иргэдийн тоо 2135-д хүрсэн байна.

Хамгийн олон мега төсөл эхлүүлсэн

Өмнөх Засгийн газруудын үед томоохон төслүүд хэрэгжиж байсан ч энэ удаагийн Засгийн газар 14 мега төсөл болгож, одоогоор хамгийн төслийг хэрэгжүүлэхээр зорилт болгоод буй. Энэ онд багадаа 5 мега төсөл эхлүүлнэ хэмээн Ерөнхий сайд хэлсэн удаатай.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг хамгийн олон болгосон

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн олон буюу дөрвөн эмэгтэй сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн бөгөөд мөн 31 элчин сайдаас зургааг нь эмэгтэй хүн томилсон нь өмнөх засгийн газруудын үеийн улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг давсан юм.

Хамгийн өндөр дүнгээр цахилгааны үнийг нэмсэн Засгийн газар

Энэ удаагийн Засгийн газрын хамгийн шүүмжлэл дагуулсан шийдвэрүүдийн нэг нь цахилгааны үнэ тарифыг 30 хувиар нэмэгдүүлсэн явдал бөгөөд өмнөх засгийн газруудын үед буюу 2017 онд 8.3 хувиар, 2019 онд 10 орчим хувиар, 2021 онд үнийн өсөлтийг дагаж 7 орчим хувиар нэмэгдүүлж байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 08:14

Баясг�##�ан Жонхуугийн бүлэглэл байгуулаад шударга ёс ярих юм гэнэ энэ кочегар . Тийм юм ч гэж байхгүй баньд аа

Зочин
Зочин
1 сар 28, 2025 10:20

Бодит байд�##� дээр ард түмний амьдр�##� яаж сайжирсан юм бэ

Зочин
Зочин
1 сар 28, 2025 11:20

Хөлсний бичээч бна

Зочин
Зочин
1 сар 28, 2025 11:42

26 их наяд төгрөгийн цавчаа хийсэн засаг, одоогийн байдлаар шүү.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 14:09

Хамтарсан ЗГ байгуулан төрийг хян�##�тгүй болгож Мега төсөл хэрэгжүүлэх нэрээр хамгийн том хулгайн ажлыг эхлүүлсэн.

уншигч
уншигч
1 сар 28, 2025 15:21

Энд мууг нь голдуу тоочиж дээ. Монголын төлөө хийсэн том том сайн юм олон байгаа. Энэ нөхдүүд ч сайн юмыг нь харах мэдэхдээ муу, муухай атаархуу новшнууд байх юм. За яахав түүхэнд сайн илүү лучше бичигдэнэ дээ. Хэн хлгайч Элбэгдоржийн эсрэг зоригтой дуугарсан юм энэ мууг нь тоочсон чи л биш шүү

Иргэн
Иргэн
1 сар 29, 2025 23:40

Бухын доодхыг харж үнэг турж үхэдгийн адил МАН -АН мафиуудын засгийн газрыг харж Монголчууд турж үхэж бн!!!

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
1 сар 30, 2025 14:33

Хамгийн чух�##� үр дүнг нь харуулах үзүүлэлтүүлийг нь гаргаач. Ард түмний амьдр�##�, ц�##�ин тэтгэвэр яаж өсгөв?, мөнгөний ханш яав?, улсын өр хир зэрэг болов? Шинээр ямар үйлдвэр, бүтээн байгуул�##�т хийж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хэдэн хувь өсгөв...._? Г м. Харин татвар, торгуулма хэдэн хувь өсгөв? Гэьэл л их тоо гарах баых даа..

Холбоотой мэдээ

Back to top button