“Entrée Resources” компани 5.6 сая канад долларын санхүүжилт татан төвлөрүүлэв

“Entrée Resources” компани нь энэ сарын 21-ний өдөр зарласан санхүүжилтээ татан төвлөрүүлж, компанийн нэгж хувьцааг 2.21 канад доллараар нийт 2 сая 577 мянган нэгж хувьцааг борлуулсан гэжээ.
Ингэснээр нийт 5 сая 696 мянган канад долларын орлого төвлөрүүлж чадсан байна. Нэгж хувьцаа бүр нь хувьцаа худалдан авах эрхийн хагас буюу дахин нэмэлт энгийн нэг хувьцаа худалдан авах боломжтой бөгөөд энэ нь хоёр жил үргэлжлэх аж. Санхүүжилттэй холбоотойгоор гаргасан үнэт цааснууд нь энэ оны 5 сарын 25 хүртэл хадгаладах хугацаатай хэмээн албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.
Санхүүжилтийн цэвэр орлогыг “Оюу Толгой” болон “Туркоиз Хилл Ресурс” компанийн зорилтот ажил буюу лиценз шилжүүлэхтэй холбоотой үүссэн арбитрын маргаанд зарцуулах юм.
“Horizon Copper” компани нь тус санхүүжилтэд оролцож, 625,202 нэгжийг ижил нөхцөлтэйгээр худалдан авсан бөгөөд энэ нь Компаниаас 24.25 хувийг эзэмшдэг болно.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар бас л луйварчид байжээ ???