УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

У.Хүрэлсүхийн 2018 оны тогтоол: Хаврын морин уралдааныг биш 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 онд тогтоол гаргаж бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.

Тодруулбал, 2018 онд гаргасан Засгийн газрын уг тогтоолд "Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай" билээ.

Тогтоолд, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан болон сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг оролцуулж хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байдаг.

Улмаар албан бичгийг тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд болох ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучууды хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж албан бичгийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байв.

Засгийн газрын тогтоолоос гадна шүүхийн хоёр удаагийн шийдвэр бий. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, Засгийн газрын эвлэрэл хоёрыг шүүх баталгаажуулсан байдаг аж. Тэгэхээр хүүхдээр морь унуулахыг сэргээх асуудал зөвхөн Засгийн газрын мэдэх асуудал биш.

Бүр тодорхой хэлбэл, өвөл, хаврын морин уралдааныг хориглоогүй. Өдөр бүр ч хамаагүй зохион байгуулах эрх нь нээлттэй гэсэн үг. Харин бага насны хүүхдээр унуулахыг хориглосон агуулгатай юм.

Гэтэл Д.Дагвадоржийн тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбоо нь хаврын морин уралдааныг сэргээх агуулгатай шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайханд хүргүүлээд байна.

Товчхондоо, уяачид хаврын морин уралдааныг сэргээх биш хүүхдээр унуулахын төлөө тэмцэлдээд байгаа гэдгийг харж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 29, 2025 09:12

Дандаа өнчин өрөөсөн хүүхдүүдийг тахир дутуу болгодог. Зодож нүддэг

Зочин
Зочин
1 сар 29, 2025 10:27

Жижигхэн биетэй хөнгөн жинтэй том хүнээр унуул оо

Зочин
Зочин
1 сар 29, 2025 11:27

Хэн унах н. Хэзээ ур�##�дах нь асууд�##� биш, гагцхүү 16 нас хүртэлх хүүхдээр ур�##�дааны морь унуулахгүй гээд л хуульчил.

saikhana
saikhana
1 сар 29, 2025 11:32

маш зөв шийдвэр гаргасан шүү,хаврын хар тарчиг цагт морь ур�##�дуулж яадаг юм,унаач хүүхүүд нь ядарсан айлын өнчин хүүхдүүдыг унуулж эрсдэлд оруулдаг юм байна лээ,

Холбоотой мэдээ

Back to top button