Нийгэм мэдээ
Буудлаас хүнээ аваагүй явсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 23-р хорооны иргэн Б.И “Ч:73 чиглэлийн 04-043 гарааш дугаартай автобусны жолооч Замын цагдаагийн пост буудал зогсохдоо хүнээ аваагүй явсан тул жолоочид арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 70044040 дугаарт гомдол гаргасан байна.
Улмаар иргэний гомдлын дагуу автобусны хяналтын камерыг шалгахад тухайн жолооч зорчигчийг аваагүй нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрх хас
1сар
Арай л өндөр үнэтэй торгосон бна. Торгуулаа төлөхийн тулд ц�##�ингын авна ш дээ