ДЭЛХИЙ

Солонгосын Air Busan компанийн онгоц хөөрөх гэж байхад нь гал гарч 3 хүн гэмтжээ

Солонгосын Бусан хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр шөнө /2025.01.28/ зорчигчийн онгоц галд автаж, гурван хүн аврах ажиллагааны явцад хөнгөн гэмтсэн байна.

Албаныхны мэдээлснээр, Сөүл хотоос 320 км зайд байрлах Бусаны Кимхэ олон улсын нисэх буудлаас Хонгконг руу нисэхээр төлөвлөж байсан Air Busan компанийн Airbus A321-200 загварын нисэх онгоц мягмар гарагийн 22:26 цагийн орчимд хөөрөхөөсөө өмнө сүүл хэсэгтээ гал гарчээ. Онгоцонд байсан нийт 169 зорчигч, зургаан багийн гишүүн, нэг техникч аврах ажиллагаа явуулж гулсуураар бууж, аюулгүй гарсан байна.

Галынхан 22:34 цагт газар дээр ирж, шөнийн 23:31 цагт галыг бүрэн унтраасан тухай мэдэгджээ.

Эхэндээ гэмтэл бэртлийн талаарх мэдээлэл гараагүй боловч, аврах ажиллагааны явцад гурван хүн хөнгөн гэмтсэн болохыг дараа нь галынхан мэдээлжээ. Зорчигчдын дунд 22 гадаад иргэн зорчиж явсан байна.

"Онгоцны арын хэсэгт байрлах ачаа тавиурын зүгээс тачигнасан чимээ гарч, дараа нь утаа гарсан. Утаа улам өтгөрч, онгоцны үйлчлэгч гал унтраагч авч ирэх хооронд гал дүрэлзэж эхэлсэн” гэж нэг зорчигч Yonhap агентлагт ярьжээ.

Гал онгоцны сүүл хэсгээс эхэлсэн боловч онгоцны эх бие рүү хүрсэн байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар галын шалтгаан нөхцлйг тодорхойлоогүй байна.

Энэ явдлын дараа Газрын тээвэр, дэд бүтцийн яам ослын шалтгааныг тодруулахаар баг томилж, долоон ажилтныг газар дээр нь шалгалт хийлгэхээр томилсон юм.

Яамны агаарын тээврийн техникийн мэдээллийн системийн мэдээллээр, осолд орсон Air Busan онгоц 17 гаруй жил ашиглагдаж байсан нь 20 жилийн хязгаарт хүрээгүй бөгөөд энэ хугацаанд яамны хатуу хяналтад байх шаардлагагүй байсан аж. Air Busan компани сүүлийн 12 жилийн хугацаанд осол гаргаж байгаагүй гэжээ.

Эх сурвалж: YONHAP

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 29, 2025 09:02

Солонгос сөнөжээ дандаа онгоц гэмтэж байна

Иргэн
Иргэн
1 сар 29, 2025 11:47

МАНАЙ МОНГОЛЧУУДЫГ ВИЗГҮЙ БОЛГООД МОНГОЛЧУУДАД МЭХИЙН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙ ТА НАР МОНГОЛЧУУДЫГ ИХ ДЭЭРЭЛХЭЭД БАЙВАЛ ЭНЭ МЭТ ЗҮЙЛ ИХ БОЛНО.МАНАЙ МОНГОЛЫН АУГАА ИХ УДГАН ЮМЖИРДУЛАМЫГ ЭЭЖТЭЙ НЬ ХАМТ БЭЛГЭНД АВ ЦАГААН САРЫН БЭЛЭГ ГЭЭД ОЙЛГОЧИХОО ЗА ТОХИРЛОО ШҮҮ ХАНГУНУУД

Холбоотой мэдээ

Back to top button