"Наадмаас бусад соёл, спорт, урлагийн арга хэмжээг аймаг, нийслэлийн удирдлага шийддэг боллоо"

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Шууд дамжуулалт:
Тэрбээр, "Аймаг, орон нутагт зарим эрх үүргийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хот ба хөдөөгийн тэнцвэргүй байдлыг арилгах, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн өсөлтийг тэнцвэртэй болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах эрх мэдлийг шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаас бусад төрлийн арга хэмжээг аймаг, нийслэлийн удирдлага өөрсдөө шийдэж зохион байгуулна. Стандарт, аюулгүй байдал, зохион байгуулалтын уялдаа холбоог салбар яамны зөвлөмжийг үндэслэнэ.
Тийм учраас өнөөдрөөс энэ арга хэмжээнүүд орон нутагт шилжлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт болох бол нийслэл өөрөө хариуцах агуулгаар шийдвэр гарлаа" гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Энэ шийдвэртэй холбоотойгоор аймаг, дүүргийн ИТХ хаврын морин уралдааныг зохион байгуулах эрх нээгдэх нь байна, тийм үү?
-Ер нь тэгнэ. Морь ч бай, бөх, шагай, сур харваа ч бай бүх төрлийн урлаг, соёл, спортын бүх арга хэмжээгн орон нутаг нь өөрсдөө зохион байгуулна.
-Ямар нэгэн эрсдэл гарвал хариуцлагыг нь хэн үүрэх вэ?
-Хууль дүрмээ баримтлах ёстой, аюулгүй байдлаа хангах ёстой, үүрэг хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайжруулсан түлшний хариу где?
Зайл.огцор3