Улс төрийн халуун сэдэв

Л.Энх-Амгалан огцор!

Сошиалд хэдийнэ зохион байгуулалтад орсон гэлтэй постууд хөвөрч эхэлснээр хаврын морин уралдааныг сэргээнэ гэдэгт Засгийн газар урьдчилаад тохирчихсон дүр зураг уншигдаж байв.

Морьтонгууд жагсаж, шууд дараа долоо хоногт нь тэдний шаардлагыг Засгийн газар хэлэлцэхээр болсон нь үүнийг улам бататгаж байсан. Тэгвэл, сценарь дагуу өнөөдөр хавар морь уралдах эрх зүйн зохицуулалтыг нээчихлээ.

Уг нь Засгийн газрын 2019 оны 57-р тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Өнөөдөр тогтоол дахь энэ заалтыг хүчингүй болгожээ.

Яг Засгийн газрын гаргасан шийдвэрийн нэр болохоор “Аймаг, сумын ИТХ аливаа урлаг, спорт, соёлын арга хэмжээг өөрсдөө мэдэж зохион байгуулна” гэдэг. Ингэснээр аймаг, орон нутаг аль цагт морь уралдуулахаа Засгийн газраас үл хамаарч шийдэж болох зохицуулалт орж байгаа юм.

Улмаар гуя дагуулж хүзүү гэгчээр, дээр дурдсан 57-р тогтоолыг уялдуулан хүчингүй болгох аж.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ талаар танилцуулахдаа “Ингээд шийдчихээр яах аргагүй 57-р тогтоолдоо гар хүрнэ” гэж жишимгүй тайлбарлаж байна.

Мэдээж тэр “Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой” гэж дуугарахаа мартаагүй.

Тийм учраас нэг ба хоёрдугаар сард уралдаан зохион байгуулахгүй байх. Хавар морь уралдуулбал гуравдугаар сарын 1-нээс хойш хийх. Унаач хүүхдийн нас 12-оос дээш байх. Тэдний аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангаж ажиллах. Хэрэв нэг, хоёрдугаар сард морь уралдуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй гэж хэллээ. Гэхдээ эдгээрийн хувьд шийдвэр биш, зөвхөн ЗӨВЛӨМЖ гэлээ.

Цаашлаад гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд тэрбээр,

“Ер нь тэгээд хаврын морин уралдаан Хятадын, Өвөрмонголын соёл болох юм уу? Бид соёл уламжлал тээдэг ард түмэн” гэснээ, “Өвөл уралдахаар унаач хүүхдийн хувьд тэвчишгүй хөдөлмөр гэж үздэг мөртлөө зун уралдахаар тэвчих хөдөлмөр гэчихдэг. Энэ бол дабль стандарт. Тийм юм бол зун уралдахыг нь ч болиулчих хэрэгтэй. Би өөрөө малын захад өссөн, морь унаж байсан хүн” хэмээлээ.

Л.Энх-Амгалан өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан. Хүүхэдтэй, хүүхдийн боловсролын асуудалтай нүүр тулж, хариуцсан. Сонгуулийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүн солигдоход салбараа сольж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр очсон.

Үүний цаана зөвхөн уяач нарын ашиг сонирхол бий. Гэтэл хахир цагаар морь уралдахад хүүхдийн эрх олон талаар зөрчигддөг, бүр амь насаар хохирдог нь бодит үнэн, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал. Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах ёстой сайд нь өв соёл ярилаа. Морин уралдаан ярилаа. Ингээд бүр хавар морь уралддаг болох асуудалд толгой мэдэн оролцлоо.

Түүний өмнө салбар хариуцсан сайд асан, УИХ-ын гишүүн Н.Ариунзаяагийн хувьд “Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой сайд нь ингэж ярих ч гэж дээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ийм шийдвэр гаргаж, эдгээр зүйлийг жишимгүй ярьж буйгаас нь харвал Л.Энх-Амгалан хүүхдийн эрхийг хамгаалахгүй юм байна. Товчхондоо, салбартаа эзэн болохгүй юм байна. Лоббигоор тохирсон Засгийн газрын нэгдмэл байр суурийг сөрж зогсож чадахгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Тэгэхээр түүнээс юу хүлээх вэ. Хариуцсан салбараа хамгаалж чадахгүй, улс төрийн эрх ашгаа нэгт тавьдаг Л.Энх-Амгалан огцор! Дуртай юм бол соёл уламжлал, спорт хариуцсан салбараа л тодорхойлж ажилла!

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
hehe
hehe

uneen, Enkh-amgalan ogtsroh oystoi yum bna.

9999
9999

ОГЦОРВОЛ ТААРНА СОНИН ГАРВ БҮТЭХГҮЙ 3 ЖИЛ ЯАЖ АМЬДРАХЫГ ЗААЛАА ЯМАР ДУРААРАА ГАР ВЭ

ээ
ээ

Шууд огцор

Зочин
Зочин

Ард түмний эсрэг шийдвэр гаргасан сайдуудыг огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй

Зочин
Зочин

Хужаа огцорч �######�

Зочин
Зочин

Өөрийнхөө хүүхдээр морь унуулах уу энхамг�##�ан..ОГЦОР ОГЦОР ОГЦОР

Зочин
Зочин

Луухааны эрлийз Энх-амг�##�ан

Зочин
Зочин

Түүний өмнө с�##�бар хариуцсан сайд асан, УИХ-ын гишүүн Н.Ариунзаяагийн хувьд “Хүүхдийн эрхийг хамга�##�ах ёстой сайд нь ингэж ярих ч гэж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь зөв зөв зөв

Зочин
Зочин

ter morin uraldaan ene hunii yamnii hariyalald mun bil uu

ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ
ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ

МОРИН ур�##�дааныг хавар, өвөл ур�##�дуулж болохгүй.

Иргэн
Иргэн

Сайд хийх хүмүүс зөндөө байна. Огцорвол таарна

Зочин
Зочин

Хэвлэл мэдээлэл маань зөв зүйлийн т�##�д зогсож байгаад баярл�##�аа

Зочин
Зочин

ОГЦОР, тэр морь м�##�ынхаа зах руу яв. Хүүхдийн амь нас ярьж байхад МАЛ байна ш дээ, энэ муу

Зочин
Зочин

Ene EGUUR mn bur hudaldagdaad duuschee. heden gaigu ym hiiy, bolohgui ym baiwal dugary gesn humuusiig l harluulaad bh ym.

Зочин
Зочин

Энэ засаг нэртэй өлөн хулгайч луйварчидаас с�##�ах цаг болсон бус уу

Lalar
Lalar

Mungutei humuus ene ulsad yu Ch hiij boldgiig tod iishee. Ted huuliig hurtel uursudduu zoriulj oorchluulj BNA shuu dee.

Зочин
Зочин

Энх-Амг�##�ан оцгор оцгор хэхэ, нээрээ хүүхдийн амь насаар наадах гэж байгаа хэдэн баян уяачдын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа сайд оцгор, огцор.

Зочин
Зочин

Төв т�##�бай дээр ирсэн хэдэн морьтон жагса�##� хийх нь гэж айгаад Засгийн газар шуурхай шийдэв үү, Төрийн ордонд "морь, уяачдын бурантаг " орчихсон уу. Морьтон, сагасан баячуудад хуулийн үйлчлэл байхгүй ээ. Орон нутгийн удирдлага руу чихэх хэрэггүй. Монгол нэгдсэн төр засагтай улс.

Жаргалсайхан
Жаргалсайхан

Баахан хятад оруулж ирнэ , өвөл морь ур�##�дуулна ч гэх шиг...энэ хөгийн хужаа царайтай давааны огцруулах хэрэгтэй. Энэ хүнээс Монголоо гэх сэтгэл , үг үйлдэл гарахаа байлаа.

Алтай
Алтай

Одоо огцор. Хуулийг өөх ч биш булчирхай ч биш болгодог хүмүүс огцор

Зочин
Зочин

Огцрох хэрэгтэй!

Баатар
Баатар

Муу хужаа ахмадуудаар оролдоно банкны хүү нэмнэ хогийн новш �######�

Зочин
Зочин

Энх амг�##�ан огцрох нь зөв өө.

Зочин
Зочин

Хүүеээ тэгээд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамга�##�ах яамны сайд нь ингэж ярихуу!!!. Новш гэж. Шууд огцоруулаачээ. Солиотой хөгшин дөгцөг вэ. Ёстой үхээгүй юмуу гэдгүүдийн нэг бна ш дээ

Зочин
Зочин

Өөрөө хужаа юм чинь монгол хүүхэдүүд яах нь тэрэнд огт падгүй

Зочин
Зочин

Дүр төрхөөрөө санаагаа илчилсэн Да ши Күү

Зочин
Зочин

МГУ төгссөн, өндөр боловсролтой хүний хувьд арай өргөн харж,асуудлын мөн чанарыг таньж,гарц шийдэл олж чадаж бнаа !

Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ. ЭНХ-АМГАЛАН САЙд ЯЛАА ГЭЖ ОГЦОРДОГ ЮМ БИТГИЙ СОЛИОР

Зочин
Зочин
Reply to  Зочин

чи ялаа гэдгийг нь хэлээд байна ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Түүний өмнө с�##�бар хариуцсан сайд асан, УИХ-ын гишүүн Н.Ариунзаяагийн хувьд “Хүүхдийн эрхийг хамга�##�ах ёстой сайд нь ингэж ярих ч гэж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь огцрох үндэслэл мөн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Огцорвол таарна

Холбоотой мэдээ

Back to top button