Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.01.29/ бодлогын хүүгээ (4.25-4.50 хувь байгаа) тогтвортой байлгах шийдвэр гаргажээ. ХНС-гийн дарга Жером Пауэлл инфляц болон ажлын байрны тухай мэдээлэл хүүг бууруулахад тохиромжтой гэдгийг харуулах хүртэл бууруулахгүй хэмээсэн юм.

Одоогийн байдлаар АНУ-ын эдийн засгийн байдал тогтвортой ч ирээдүй нь тодорхой бус байгаа. Сүүлийн саруудад макро эдийн засгийн хэд хэдэн суурь нэг их өөрчлөлтөд ороогүй ч Трампын захиргааны хууль бус цагаачлал, гаалийн татвар болон бусад зүйлс дээрх бодлого эдийн засагт асуудал үүсгэж магадгүй.

Пауэлл өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн анхны бодлогын уулзалтаа хийсэн юм. Тус уулзалтын дараа Пауэлл хэлэхдээ ХНС-гийн албан тушаалтнууд засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэхийг харахыг хүлээж байгаа гэжээ.

Өнгөрсөн жил ХНС гурван удаа бодлогын хүүгээ бууруулсан. Үүний үр дүнд инфляц буурсан ч  сүүлийн саруудад зорилтот хэмжээнээс өндөр байгаа гэдгийг Холбооны нээлттэй зах зээлийн хороо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button