“Alibaba” компани “DeepSeek”-ийнхээс илүү хүчин чадалтай гэх хиймэл оюун ухаанаа танилцууллаа

БНХАУ-ын стартап компани болох “DeepSeek”-ийн танилцуулсан R1, V3 хиймэл оюун ухаан АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон. Тэгвэл “Alibaba” компани шинэ Qwen 2.5-Max нэртэй хиймэл оюун ухаанаа танилцуулжээ. Тус компанийн мэдээлснээр бол тэрхүү хиймэл оюун ухаан нь V3-аас илүү хүчин чадалтай аж.
“Alibaba” компани “WeChat” хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ “Qwen 2.4-Max нь ChatGPT-4o, DeepSeek-V3, Llama-3.1-405B-ээс бараг бүх үзүүлэлтээрээ илүү” гэсэн байна.
Хүмүүсийн анхаарлыг татаад буй хиймэл оюун ухаан нь R1 юм. R1 хиймэл оюун ухааныг 6 сая гаруй ам.доллароор бүтээсэн гэж “DeepSeek” мэдэгдсэн. Энэ нь “Meta”, “OpenAI”, “Alphabet” гэх мэт АНУ-ын технологийн томоохон компаниудын гаргасан зардлаас эрс бага тоо. Сонирхолтой нь хавьгүй бага зардлаар бүтсэн гэсэн хэр нь R1 хиймэл оюун ухаан ChatGPT-ийн хамгийн сүүлийн үеийн загвартай ижил зарим тохиолдол давсан үзүүлэлттэй байгаа.
“DeepSeek” компанийн танилцуулсан хиймэл оюун ухаанууд нь АНУ-аас гадна БНХАУ-ын компаниудыг хүртэл сандрахад хүргэсэн. R1, V3-ыг танилцуулсны дараа TikTok-ийн толгой компани “ByteDance” хиймэл оюун ухааныхаа шинэчлэлийг танилцуулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.