Кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Лхагва гарагт /2025.01.29/ арабика кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг паунп буюу 454 грамм нь 3.6 ам.доллароор зарагдсан байна. Арабика кофены хамгийн том үйлдвэрлэгч болох Бразил улсын нөөц нь шавхагдаж, энэ жилийн ургац бага байх төлөв ажиглагдаж байгаатай зэрэгцэн үнэ нь ийнхүү өслөө. Тус үрийг хуурсан болон нунтагласан
Кофены худалдаачид мэдээлснээр бол Бразил дахь арабика кофены ургацын 70-80 хувь нь зарагдсан байна. Өнгөрсөн жил Бразилд хүндхэн ган гачиг нүүрлэсэн. Харин энэ жил цаг уур илүү таатай байгаа ч кофены ургац өнгөрсөн жилээс 4.4 хувиар бага байх төлөвтэй гэж Бразилын хүнсний хангамжийн агентлаг “Conad” мэдэгджээ.
Брокерийн үйл ажиллагаа явуулдаг “HedgePoint Global Markets” мэдэгдэл хийхдээ “Дэлхий даяар кофены нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр. Вьетнам робуста үрийнхээ борлуулалтыг аажмаар л нэмэгдүүлж байна. Төв Америк болон Колумбад хураасан арабика үр зах зээлд гарахад удаан хугацаа шаардагдаж байгаагаас гадна Бразилын фермерүүд борлуулж буй хэмжээгээ нэмэх сонирхолгүй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!