“American Airlines”-ийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн гол руу унажээ

АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Рейган нисэх онгоцны буудалд “American Airlines” компанийн онгоц зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй мөргөлдөн, ойролцоох гол руу унасан осол гарсан байна. Тус улсын Холбооны нисэхийн удирдах газар (FAA) мэдэгдэл гаргахдаа “Орон нутгийн цагаар 21:00 минутын орчим Bombardier CRJ700 загварын иргэний тээврийн онгоц газардах гэж байхдаа Sikorsky H-60 загварын нисдэг тэрэгтэй мөргөлдсөн” гэжээ.
Bombardier CRJ700 онгоц дээр 60 зорчигч, нислэгийн багийн дөрвөн хүн байсан юм. Уг ослын дараа Рейган нисэх онгоцны буудал бүх нислэгийг хойшлуулсан байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч ЖД Ванс мэдэгдэл хийхдээ “Өнөө орой Рейганы нисэх онгоцны буудлын ойролцоо агаарт мөргөлдсөн осолд өртсөн хүн болгоны төлөө залбирна уу. Бид нөхцөл байдлыг хянаж байгаа. Одоохондоо сайн үр дүн гараасай л гэж найдъя” хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.