Сангийн яам: Иргэд рүү чиглэсэн татварын хөнгөлөлтүүдийн судалгаа хийгдэж байгаа, удалгүй хуулийг өргөн барина

Төрийн ордонд өнөөдөр Төсвийн байнгын хороо болон УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтарсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн хэлэлцүүлэг болж байна.
Сангийн яамны Татварын газрын бодлогын дарга Г.Тэлмүүн хэлэлцүүлгийн эхэнд тавьсан илтгэлдээ “Өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бүх нийтээр нь бууруулах нь зөв биш, харин оновчтой болгох нь зүйтэй. Монгол Улсын хувьд Хувь хүний орлогын татварын хэмжээ олон улсын дунджаас бага буюу 125 дахь бага ХХОАТ-ын хувь хэмжээтэй улсын нэг. Монгол Улсад өнөөдөр олон төрлийн татварын дэмжлэг хэрэгждэг. Тухайлбал, 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлт хэрэгждэг. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар нийт 36 мянган иргэн, 52 мянган аж ахуй нэгжээс 120 гаруй мянган санал ирсэн бөгөөд үүнд,
- Шатлалын хувь хэмжээг бууруулах
- Одоо хэрэгжиж буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд дүн шинжилгээ хийж, оновчтой, хүртээмжтэй болгох
- Татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй иргэдийг хамруулахад анхаарах гэжээ.
Мөн “Дан ганц ХХОАТ гэхгүй НӨАТ болон бусад татвар дээр бага орлоготой иргэд рүү чиглэсэн ямар хөнгөлөлт үзүүлэх үү, Эдийн засгийн өсөлт өндөр гараад, Төсвийн орлого нэмэгдээд байдаг тэгэхээр эргээд өрх рүү, иргэд рүү чиглүүлэх дорвитой хөнгөлөлтүүд яаж үзүүлэх вэ гэдэгт судалгаа хийгдээд явж байна. Ойрын өдрүүдэд хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ удаагийн шинэчлэлийг хуулийн төслөө өргөн барьчихаад биш наана нь санал авч байгаа учир иргэд идэвхтэй санал асуулгад оролцоорой гэж хэлмээр байна” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хадг�##�амж бондоос татвар авдагаа л болилчихаач дээ. НӨАТ буцаан олголтыг 5 хувь болговол илүү иргэдэд үр ашигтай болно. ААН ийг татваррас чөлөөллөө гээд үнэ буухгүй. Ц�##�ин нэмэгдэхгүй. Зөвхөн Эзэд нь улам л баяжина шүү
deer yeiin manjiin yeiin shog zurag bsan teren shig l bolchloo ene 3say hun uneer dampuu tor