Squid Game цувралын гуравдугаар улирал зун нээлтээ хийнэ

Дэлхий дахинд хит болсон Squid Game цувралын гуравдугаар улирал энэ зун нээлтээ хийнэ. “Netflix” компани пүрэв гарагт /2025.01.30/ мэдэгдэл хийхдээ эцсийн улирал нь зургаадугаар сарын 27-нд цацагдана гэжээ. Тус цувралын хоёр дахь улирал арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн.
Squid Game-ийн анхны улирал 2021 оны есдүгээр сард гарсан бол хоёр дахь улирал нь гурав гаруй жилийн дараа цацагдсан юм. Тэгвэл эцсийн улирал нь зургаан сарын дараа л нээлтээ хийх боллоо. Squid Game-ийн гуравдугаар улирал долоон ангитай байх юм.
Цувралыг бүтээгч, гүйцэтгэх продюсер Хван Дун Хюг мэдэгдэл хийхдээ “Шинэ Squid Game-ийг бүтээхэд суулгасан үр ийнхүү төгсгөл хүртэл ургаж, үр жимсээ өгөхийг хараад би маш их баяртай байна. Дахин нэг сэтгэл хөдөлгөсөн аялал та бүхэнд толилуулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.