Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Ихэс доторх микропластик дутуу төрөлттэй холбоотой байж магадгүй

Нэгэн шинэ судалгаа дутуу төрөлттэй нярайн ихэс дэх микропластик болон нанопластикийн хэмжээ бүтэн төрсөн нярайн ихэстэй харьцуулахад их байгааг илрүүлжээ.

Өмнөх судалгаанууд цусанд илрүүлж байсан микропластикийн хэмжээнээс хавьгүй их микропластик ихэсээс илэрсэн аж. Энэ нь микропластик ихэст хуримтлагдаж байж магадгүйг харуулж байна. Судалгааг явуулсан эрдэмтэд дутуу төрөлттэй нярайн ихэсээс өндөр хэмжээний микропластик илэрсэн нь гайхшируулсан гэжээ. Тус эрдэм шинжилгээний ажлыг пүрэв гарагт /2025.01.30/ Денверт болсон Эх ургийн анагаах ухааны нийгэмлэгийн хурал дээр танилцуулсан байна.

Эрдэмтэд бүтэн төрсөн нярайн 100 ихэс, дутуу төрсөн нярайн 75 ихэст дүн шинжилгээ хийжээ. Ийнхүү дүн шинжилгээ хийхэд дутуу төрсөн нярайн ихэст нэг грамм эд тутам 203 микрограмм микропластик илэрсэн байна. Харин бүтэн төрсөн нярайн ихэст нэг грамм эд тутам 130 микрограмм микропластик илэрсэн юм.

Бостоны хүүхдийн эмнэлгийн профессор Кжерсти Аагаард “Бидний судалгаа ихэст пластик хуримтлагдах нь дутуу төрөлтөд нөлөөлж магадгүй гэдгийг харуулж байна. Сүүлийн үеийн бусад судалгаануудтай нийлээд энэ судалгаа хуванцрын бохирдол хүний эрүүл мэндэд эрсдэл үзүүлдэг гэдгийг харуулж буй баримтуудын нэг боллоо” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button