Мах экспортын компаниуд хаалгаа барьж, малчид халаас хоосон үлдэнэ

Экспортын махыг энэ оны зургаадугаар сарын 1-ныг хүртэл хязгаарлах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2024.01.29/ ээлжит хуралдаанаар гаргасан.
Уг хязгаарлалтаа ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаяр тайлбарлахдаа “Цагаан сарын баяр болж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээнд өсөж байна. Иймд үнийг барих зорилгоор экспортод гарч байгаа махыг хязгаарлалаа” гэсэн юм.
Харин Засгийн газрын уг шийдвэр гаднын улсуудад мах экспортолдог дотоодын компаниудад томоорон цохилт болсоныг тэд учирлан ярьж байна. Нөгөө талд малынхаа ашгаар мөнгө олох ганц сезоны үед махны үнийг тогтворжуулах шийдвэр гаргасан нь сүүлийн хэдэн жил зуднаар байдгаа барсан малчдад хүнд тусав.
Иймд Засгийн газрынхаа ААН-дээ ээлгүй, малчдад тусгүй уг шийдвэр хөрсөн дээр буухдаа мах экспортлогч компаниуд болон малчдад хэрхэн нөлөөлж буйг тодрууллаа.
-Дөрвөн сарын дараа экспорт хэвийн болсон ч компани маань бараг л хаалгаа барьчихсан байна-
Иран, Узьбекстан улс руу хонины мах экспортлогч Сүхбаатар аймгийн “Баян тал хүнс” мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэртэй холбогдож экспортын хязгаарлалтын улмаас үүссэн нөхцөл байдлыг нь тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
-Засгийн газар махны экспортод хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Энэ нь танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Маш хэцүү байдалд орчхоод байна. Ядаж хязгаарлалтын хугацаа нь богино, квоттой байсан бол яая гэхсэн. Гэтэл үгүй. Гэнэт хязгаарлачихлаа. Манай компани орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. 50 гаруй ажилчинтай. Энэ долоо хоногт гарсан Засгийн газрын шийдвэрээс болж ажилчид маань ажлаасаа гарч эхэллээ. Бид ч угаасаа маш их алдагдал хүлээх учир ажилчдаа цомхотгохоос өөр араггүйд хүрнэ. Энд ганц компанийн эрх ашиг зөрчигдөж, эдийн засгаараа хохирч байгаа юм биш. Компанийнхаа хямралыг дагаад 50 гаруй ажилтаны ажил, ар гэр, амьдралд хохирч байна.
-Хязгаарлалтын хугацаа нь зургаадугаар сарын 1-н хүртэл байсан. Тэгэхээр ирэх дөрвөн сарын хугацаанд дотооддоо мах нийлүүлж байгаад хязгаарлалт дуусмагц экспортоо үргэлжлүүлж ажилчдаа авч үлдэх боломж бий юу?
-Байхгүй л дээ. Манай гол орлого болох экспорт зогсчихлоо. Бид малчдаас мах худалдаж аваад цааш нь үсрээд мянган төгрөг нэмээд зарж болох л байх. Гэхдээ ийм байдлаар 50 ажилтныг цалинтай байлгана гэж байхгүй. Дөрвөн сарын дараа экспортын зам нээгдсэн ч үйл ажиллагаа хуучин шиг сэргэхгүй. Нөгөө арай гэж холбоо тогтоосон түншүүд маань байхгүй болно. Ажилчид маань өөр газар дөрвөн сар байж байснаа буцаар ирнэ гэж байхгүй гэхчлэн асуудал их. Буцаагаад экспортоо сэргээх нь хэцүү ажил болно.
-Мах экспортолдог гаднын улсуудтай энэ оны экспортын хэмжээгээ хэдийн тохирчихсон байдаг байх. Мах гаргахаа больсон гэхээр нөгөө тал хэрхэн хүлээж авав?
-Махны тонн хэмжээг мэдээж тогтоочихсон байсан. Бүх юм төлөвлөгдөөд бид түүний дагуу ажилладаг. Манайх хоёр улс руу хонины мах гаргадаг. Түншүүдийнхээ итгэлийг алдахгүй хэлсэн, ярьсандаа ажилласаар ирсэн. Харин одоо мах гаргахаа больсон гэж хэлэх боллоо. Засгийн газар маань ийм шийдвэр гаргаад гэж тайлбарлахаар гайхах байх. Ойлгохгүй шүү дээ. Энэ нь цаашид ч олон улсад мах экспортлоход хэцүү нөхцөлийг бүрдүүлнэ. Одоогийн харилцагч улсуудтайгаа дахиад харилцахад хүндрэлтэй нөхцөл үүсчхэж байгаа юм. Эцэстээ хамгийн гол нь манай улсын нэр л муухай харагдаж байна.
-Өмнө нь хязгаарлалт хийж магадгүй гэж анхааруулсан уу. Засгийн газрын энэ шийдвэрийг юу гэж харж, дүгнэв?
-Эрхийг нь авч, экспортын махны стандартад тэнцүүлэх гэж бид баггүй хөдөлмөр зарцуулдаг. Үүний дараа харилцагч олно гэдэг бүр том асуудал. За тэгээд амжилттай мах экспортолж эхэлнэ гэдэг нь улс орон, малчдад ер нь тал талдаа хэрэгтэй. Эдийн засаг өсөхөд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Гэтэл бүх хөдөлмөрийг минь түр хязгаарлах шийдвэрийг гэнэт гаргасныг үнэхээр гайхаж байна. Халамжийнхнаа нөөцийн махаар тэжээж төр сайхан харагдах бодлого. Өөрсдийн хийх ажлаа хийж барахгүй болоод хувийн компаниудаа бярдаж байгаа үйлдэл юм болов уу гэж харж байгаа.
-Нөөцийн мах, компаниудыг бярдах гэлээ. Мах экспортын компаниудаар нөөцийн мах бэлтгүүлж байгаа гэсэн үг үү?
-Одоо нөөцийн мах бэлтгэ гэсэн. Бодоод үз дээ нөөцийн махыг ченжүүдийн хямд авч дарсан махаар хийдэг. Хажууд нь махаа олон улсын стандартад нийцүүлж ажилладаг экспортын хэдэн компанийн махны чанар бол ярих юмгүй. Тэгсэн ингэж бэлтгэсэн махаа бид одоо зүгээр л хямд өртөгтэй нөөцийн мах болгох гэж байна. Компани асар их хохирол амсана.
Залруулга: Дээрх мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэр нь сүүлийн хоёр жил экспортын үйл ажиллагаа явуулаагүй гэх мэдээллийг холбогдох албанаас өгч байна. Харин тус "компанийн зүгээс манай үйл ажиллагаа хэвийн Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг. Ирээд шалгаж болно" гэлээ.
-Хэдэн мал зарж, цагаан сарын бэлтгэлээ хийе гэсэн худлаа болох нь-
Харин Дундговь аймгийн Өлзийт сумын малчин Д.Отгонбаатартай холбогдож махны үнийг тогтворжуулж байгаа нь малчдад хэрхэн нөлөөлж байгааг асуухад дараах хариултыг өглөө.
-Засгийн газар цагаан сарын баяр болж байгаатай холбоотойгоор махны үнийг тогтворжуулах, махны экспортыг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ үйл явц танд хэрхэн тусав. Ямар хүндрэл үүсэж байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд бол нэг их нөлөө үзүүлэхгүй байсан. Харин энэ жил нөлөөлнө. Учир нь өнгөрсөн хэдэн өвөл цаг хүндэрч айлууд олон мал алдсан. Малаа алдсан малчид маань мах хамгийн их үнэд хүрдэг хаврын цагт мах зарах боломжгүй болсон. Янзлаад зарах тарган малгүй болсон гэсэн үг. Тэгтэл энэ жил сайхан зусаж, үргэлжлээд өнөтэй өвөлтэй золгосон. Хаа сайгүй мал тарган байгаа. Тиймээс малчид маань энэ өвөл, хавар хэдэн малаа зарж, хэдэн төгрөг олох санаатай байгаа. Манайх ч гэсэн ядаж цагаан сарын юм аа бэлдье. Нөгөөх хавар мууддаг мал, шинэ төлийнхөө өвс тэжээлийг бэлтгэе гэж бодож байсан. Тэр л худлаа болох нь.
-Өвөл, хавар махны үнэ ханш зун, намраас хэдэн төгрөгөөр илүү байдаг вэ?
-Намар яг хүүхэд суух үед манхны үнэ хамгийн бага байдаг. Зун нэг кг нь 2-3 мянган төгрөгөөр илүү байна. Харин өвлийн адаг, хаврын эхэн сард зун зардаг үнээсээ 4-5 мянган төгрөгөөр илүү байдаг.
-Нөөцийн мах гарах гэж байгаа учир махны эрэлт их байна. ААН, байгууллагуудад малаа үнэ тохироод гайгүй үнээр зарах боломж бий юу?
-Байхгүй. Тэр нөөцийн махыг бол малчны хотноос бэлтгэхгүй. Намар хүүхдээ сургуульд явуулах гээд малаа хамгийн хямд үнээр зарна. Тэрийг нь махны ченжүүд бөөн бөөнөөр нь аваад дарчихдаг. Тэгээд нөөцийн махны үеэр нь нэмэгдэл үнээр зардаг юм байна лээ. Гэхдээ энэ жил бол хэцүүхэн л байна байх. Өвөл их дулаахан болчихсон. Тэгэхээр ченжүүд мах дараагүй л болов уу. Дарсан нь бол хэцүүдсэн байх.
-Мах экспортыг хязгаарлаж, махны үнийг тогтворжуулна гэдэг үгний цаад шалтгаан юу байв-
Компаниуд болон малчдын нөхцөл байдал ийм байна. Тэгвэл Засгийн газар аль аль талдаа хохиролтой уг шийдвэрийг яагаад гаргах болов.
Хоёр таамаглал байна.
Нэгдүгээрт, Компанийн ажилтны ярианаас нэг зүйл ил болсон. Экспортын махны компаниудаар нөөцийн мах бэлтгүүлж байгаа нь. Мөн малчны хэлсэн энэ жил дулаахан учир ченжүүд мах дараагүй байх гэдэг үг. Уг нь нөөцийн махыг наймдугаар сараас эхлээд бэлтгэдэг. Гэтэл энэ жил аравдугаар сараас эхэлж бэлтгэсэн байгаа юм. Учир нь ХХААХҮ-ийн яамны бэлтгэдэг байсан нөөцийн махыг энэ жил нийслэл бэлтгэж байгаа аж. Тиймээс оройтож бэлтгэл ажилдаа орсон нийслэлд нөөцийн мах олдоогүй нь мэдээж. Тиймээс махны үйлдвэрүүдээ дайчлав уу.
Хоёрдугаарт, Мэдээж нөөцийн мах гарахгүй бол дундаж болон түүнээс доош амьдралтай өрхүүдэд хүндрэл үүснэ. Ийм өрх улаанбаатарт хэдэн зуун мянгаараа бий. Тиймээс нөөцийн мах бэлтгэж чадаагүй нийслэлийн хариуцлагыг Засгийн газар аргалахдаа иргэдэд сайхан харагдаж алдаагаа нуух үүднээс халамжийн бодлогоо үргэлжлүүлэн хямд мах тарааж, дундаж болон түүнээс дээш орлоготой айлууд худалдан авч болохуйц худалдааны махны үнийг хүртэл барих шийдвэр гаргасан байж магадгүй юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mahnii hujaa nar yzartlaa bayjsan odoo bolno enhbayar sain huu zov harjee bayarlalaa zov shiidver havar zaaval kbot togtooh estoi strategiin huns umaa uul ni ard tymen tuildlaa
Дотооддоо махны үнэ тэнгэрт тулчихсан байхад �##�дагд�##�тай ажиллана гэж юу байхад дээ. Гадагшаа зардаг үнээс нь ч өндөр байгаа.
Бүх будилааныг хятадууд хийж байгаа!!!! Хохь чинь гээд инээлдэж байгаа!!!
Авилг�##�чид тэднийг дэмжиж, өөхшүүлнж байдаг!!!
ta hed bitgii hudala yrij blda gadaad ulsad gants myangan tugrugnii ashig harj zardag bol gaadruu zaraha bolildo dotoddo zarj bsn deer yum bishv tamine
za bolii uhsen bailaa gej tootshod 60 say m#l odoo bgaa barj ideerei chi
Ойлгож уншаач
М�##�чид шиг.баян хүмүүсийн х�##�аас хоосортлоо уднаа .мах цагаан идээний үнэ нь тэнгэрт хадцан энгийн хүмүүс авч иднэ гэвэл сэтгэл санааны гарз болсон цаг шүү дээ.тэхээр сайд та дэмий зүйлд сатгэлээ бүү чилээ гэж хэльё
Махаа гадаадад гарах гэж хичнээн жил ярьж, ажиллачихаад овоо гаргаж эхэлсэн чинь дотоодод үнэ нэмэгдлээ гээд гэнэт хорьж байдаг, яаж тогтвортой гадаад худ�##�даа хийнэдээ ?
Saihan shaa exportiig hyazgaarlah heregtei
Энэний хийж чадах юмны дээд нь.
2 т�##�тай л юм. Хэрэв дотооддоо махныхаа үнийг тогтмол барьж байв�##� ийм шийдвэр гарахгүй байсан. Цагаан сарыг д�##�имдуулж ченжүүд зохиомлоор махны үнээ өсгөж бгаа учир ингэх нь зөв. Тиймээс төртэй биш ченжүүдтэй л тооцоо бод.
2 т�##�тай л юм. Хэрэв дотооддоо махныхаа үнийг тогтмол барьж байв�##� ийм шийдвэр гарахгүй байсан. Цагаан сарыг д�##�имдуулж ченжүүд зохиомлоор махны үнээ өсгөж бгаа учир ингэх нь зөв. Тиймээс төртэй биш ченжүүдтэй л тооцоо бод.
2 т�##�тай л юм. Хэрэв дотооддоо махныхаа үнийг тогтмол барьж байв�##� ийм шийдвэр гарахгүй байсан. Цагаан сарыг д�##�имдуулж ченжүүд зохиомлоор махны үнээ өсгөж бгаа учир ингэх нь зөв. Тиймээс төртэй биш ченжүүдтэй л тооцоо бод.
Энэ Энх баяр зах зээлийн ямар мэдлэг боловсролтой болоод ..чадахгүй байж бүхэл бүтэн улс орныг самраад байна дуу 950 авсан хэдэн үхэр худ�##�даж бизнес хийж сурахсанаатай гэнэ Хүрэлсүхийн рормойдоод дуу хулгайлаад өрөө төлөө чи үсээ цагаарт�##� өрөнд орно �##�баа мэдэхгүй улс ядраана ЗАЙ болооч бид мэдлэг гүй та нараар удирдуулмааргүй байна Сая гурилын импорт яасан бэ одоо мах яах санаатай юм бэ эргэлтийн хурдыг гүйцэх үү монголчууд махны үнэнд бас дарлуулан уу ингэж ажил хийсэн нэр зүүгээр мэдлэгт нь өгөөч наад суудлаа ядраад юм байна лдаа хавар квот
Энэ мах гадагшаа гаргадаг нөхдүүдийн захи�##�гаар бичиж байгаа юм бн!
МАН-АН-Н мафиууд баяжих яаахав!!! Монгол улсад зарах зарахгүй юм гэж байна шүү!!! Харагдсан үзэгдсэн болгоноо цөлмөж мөнгө олохыг экспорт сайн гэж ойлговол том эндүүрэл!!! МАН-АН-Н сонгосон улны улны иргэд чинь арай гээ өдөр хоногийг өнгөрүүлж байна!!! Улныхан чинь турж үхвэл МАН- мафиууд ч турж үхэх байх шүү!!!
Өөрсдийн компаниа хохирлоо гэж ярихаас биш ард түмний амьдр�##� нь хэцүүдлээ гэж ерөөсөө ярихгүй юм аа. Өвлийн зуднаар болон экспортод гаргасан
гээд нийт 10-20 сая м�##� хорогдсон. Өнөөдөр монгол улс 30-40 сая м�##�тай болсон байж мэдэхээр байна.
osdgui m#luu
Дотооддоо махаар хангагчихаад гадагшаа гаргаачээ
Зөв дэмжиж байна. Үхэж хэвтсэн дамчин м�##�чид нь л эсэргүүцэж магадгүй
М�##�чид хохирно гэж огт бхгүй монополь хүмүүс зах зээлийн үнэ төв азийн үнэтэй адилхан бхад баяжина
Дотооддоо зардаг үнээсээ хямд үнээр гадагшаа гаргадаг байж худлаа сүржигнэхээ байчих хэрэгтэй ш дээ махны үйлдвэрүүд . М�##�чид бол сүртэй хохироод байгаа юм бол байхгүй л бна ш дээ . М�##� мах үнэд орчихсон байгаа үед
Монгол м�##�тай орон байж махаар ард тумнээ хангаж чадахгүй бол хохино. Тийм болохоор хэдэн экспортын компаниа тэжээж байхаар ард тумнээ тэжээсэн дээр энэ түр экспортыг зогсоодог бол маш зөв. М�##�чид махныхаа үнийг нэмээд бүүр г�##�зуураад олон жил болж байна!!!
Зөв шүү дээ үнэ барих хэрэгтэй. Хажууд нь энэ дамлан зардаг худ�##�даачид үнэ нэмдэг одоо амны зоргоор хэлээд зогсож байдаг.
Ганц нэг компаний эрх ашиг чух�##� бишээ. Нийт ард түмний эрх ашиг туйлын чух�##�
Махны экспортоо бүрмөсөн зогсоох хэрэгтэй хэдэн цөөн компаниас болж нийтээрээ үнэтэй мах идэх ёстой юу.
Хэдэн тоо толгой м�##�тай гээд бдаг билээ Монголоо боддоггүй бодлого!!!! М�##� тоо өсөөд нэмэргүй гаднаас хямд мах оруулж ирээч!!!!!!
Ж.Энхбаярыг овоо аавын хүү бодсон. Хужаагийн мөнгөнд хахсан овоолсон баас болж дээ. Энэ сайт ч мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй харийнханд үйлчиллэж хэдэн х�##�тар цаас аваад монголдоо томрдог �########� шиг газар !!
Сүүлийн 34 н жил монголын төрийг гадаадын тагнуулын гарт орсон тавиулууд улирдаж, монгол хүний удмыг, ухааныг устгах бодлого хэрэгжүүллээ.
Худлаа ярихаа боль
Mah exportod gargadag dotoodiin companiudiin chine 90 huvi china ezentei bdgiig ene 1 setguulch medchiheed medee beldeesei
4кг мах 100000 д авлаа арай дэндүү юм
Монгол ард иргэдээ гэсэн сэтгэлтэй байгаарай сайдаа.....Таныг тэнгэрээс Сайхан эх орноо гэсэн сэтгэлтэй Шудрага зантай Аавын сүнс харж байгаа байх шүү......Хятад санаатай хүмүүсийн уриханд бүү ороорой...таны шийдвэрийг хятад хүмүүсийн бодлого юмуу??? Гэж харж байна...мөнгө улаан нүд цагаан гэдэг болж байгаа юм биш биз!!!! Шун�##�д хязгаар бий шүү!!!???
Махны хужаа нар хэдэн гар хөл нь болсон цөөврүүд язартлаа баяжсан энхбаярын зөв эднийг хорих хэрэгтэй хаврын үед энхбаяраа дэмжнэ
Ene ulungiin tuil bolson zolbin petka HAA -n salbariig samaraa shaahiimaa. Yamiig ooriinhoo barisan barilgaruu Darhand nuulgeed deer ni hamag kvot, tenderuudiig chaagaad, yasan tsadaj hanadagui lagaa be???
Энхбаяр сайд зөв шийдвэр гаргасан ,дотоодынхоо махны хэрэгцээг хангаж чадахгүй мах өндөр үнэтэй байгаа шүү, манай орон чинь уг нь м�##� аж ахуй орон тэгсэн хирнээ мах нь тэнгэр тулсан үнэтэй байгаа, энэ бол бас экспортод мах гаргаж байгаатай холбоотой ,м�##�чдаас бөөний үнээр мах авч нөөцөлчихөөд, тэрийгээ хятад эзэнтэй махны үйлдвэрт өгч хөлжиж байгаа нь нууц биш, нэг үеэ бодвол м�##�чдаас бас боломжийн үнээр м�##�, ба махыг нь авдаг болсон
,экспортод мах гаргах нь буруу биш, мах экспортлох зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйлдвэрүүд их болсон энийг бүр хаах хэрэгтэй зөвшөөрөлгүй үйлдвэрийг, харин зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийг нь үйл ажиллагааг явуулах хэрэгтэй, ер нь махны үйлдвэрүүд дан хятад эзэнтэй, манай улсын хууль нь хэтэрхий зөөлөн болохоор эд нар давраад байгаа. Ер нь чанга байх хэрэгтэй санагддаг.
ГАДАГШ МАХ ГАРГАЖ БАЙХААР ДОТООДДОО МАХАА ХАНГАЖ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙВАЛ САЙН ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ГАДАГШ ГАРГААД БАЙВАЛ МАЛ МАХ ХОЁРГҮЙ Л БОЛНО ГЭЖ ҮНЭН ШҮҮ.МОНГОЛ ХҮН МАХ СҮҮ ЦАГААН ИДЭЭГЭЭ ИДЭЖ БАЙЖ ЯНЗ БҮРИЙН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХОЛ БАЙНА МӨНГӨ ГЭСЭЭР ӨӨРСДӨӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АЛДВАЛ ИЛҮҮ ИХИЙГ АЛДАНА ГЭСЭН ҮГ ШҮҮ.ХЯЗГААРЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Монголд юу их байна м�##� шиг их юм �##�га яагаад мах хямдхан зарж болохгүй гэж битгий давраад байгаарай хөдөөнийхэн!!! !!!
Монгол махны компаниудыг хүчэ5р махын нь үмхийрүүлж жил бүр дампууруулж бна даа.одоо ингээд Хятадуудын мэдэлд бшх бизнэс орлоо. Бахилга,мах, гд бүх бизнэсд жижиг орны бяцхан компани бизнэсүүдыг Авилгачин л�##�ар дарга нар нухчин дарсаар бүгдийг ха�##�гыг бариулж бнаа
Тусгаар Монгол улсын бүх ... М�##�чинд хот орж хамт амьдарч болно ... хэн мах бэлдэхэв Жунаагаас... ямар үнээр ямар мах вэ?... харин ч бүгдийг �##�дахад амар биз.?!! М�##�чингүй монгол газарт уул т�##�гүй бөөн бөөн хужаа ....удахгүй бөөн бөөн эрлийз орсон л бол эргэж гарна гэж түй май ... тэгээд тар яаач чадахгүй !! хэдэн м�##�чидынхаа нуруун дээр амь тээж байгаа ойлгохгүй байгаа юмуу?? бүгд хөдөө гарч м�##� м�##�ла угаасаа тийм ч байсан үггүй бол "манж чин улс " шиг мөх!!!
Экспортыг хориглох нь сайн Дотоодын мах тэнгэрт тулсан үнэн нь буух дорвитой ажил болно.Махны үнийг өсгөхөд нөлөөлдөг улс чинь гадагш мах гаргадаг этгээдүүд.
Гадаадаас в�##�ют олох цөахөн бараатай шд монгол. Махны экспортоо зогсоож болохгүй ,харин ч дэмжээд өгмөөр байт�##� хориглоод байхын. Бүх наймаачид, машины ченжээс эхлээд гут�##� хувцас �##�т мөнгө бүгд гаднаас орж ирдэг, бүгд л дотоодынхоо мөнгийг гадныханд аваачиж өгч тэдний бизнесийг дэмждэг. Харин м�##�ын бүтээгдэхүүн ноос ноолуур маань гаднаас монгол руугаа мөнгө оруулдаг бизнес шүү дээ. Монгол төр үнэхээр хар�##�ган, нөөцийн мах бэлтгэх ажлаа өөр цаг үед хийхгүй яасын. Хятадуудыг болохоор даврааж хян�##�тгүй болгочоод үндэсний компани, м�##�чидаа хорлоод байхын
Дампуу төр. М�##�чид махаа гадагш гаргаг л дээ. М�##�чдаас татвар ав. НДШ ээ өөрсдөө төлдөг болго.
Ийм м�##� ХАА сайд хийж байна.дотооддоо ч махаа бэлдээд .гадагшаа ч гарч л байг л дээ хорих ямар шаардлага байгаа юм.шийдэл нь буруу байна.
Махны үнэ өсчихлөө чиний энэ ярьсныг чинь дараа
нөөцийн махаа цагаан сараас өмнө худ�##�даачээ
Зөв.мах бэлтгэгч компаниуд хужаа захир�##�тай
ГАДААД УЛСУУДЫН БОСГО ӨНДӨР.ДОТООДЫН ҮНЭ ЭКСПОРТООС ӨНДӨР БАЙХАД ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БНА.ЭКССПОРТЫН ҮНЭ 2,5-3 ДОЛЛАРААС ХЭТЭРДЭГГҮЙ
Зөв л шийдвэр
Зөвөө. Гол нь махны үйлдвэрүүд ихэнх нь хятад эзэдтэй тэд махны үнийг өсгэж монголчуудыг махнаас с�##�гах бодлого явуулсан. Одоо махны үнийг буулгах нь зөвөө
ЗА ЗА ТИЙМ ЗАЯА НЬ ОРХИСОН ЮМ ГЭЖ ЮУ БАЙДГИЙМ СОШИАЛЫН ДЭВҮҮРҮҮД ЭЭ! АМНЫ БИЛЭГГҮЙ ТУУЧИЙНУУД МИНЬ АРАА ДАА
Дээр үед бол улсаараа гэдэс дотор 3-р мах буюу олон төлөлсөн үнээний мах хөгшин м�##�ын мах идэж гадагшаа �##�ь сайн махаа таср�##�тгүй явуулж хэдэн доллар олдог байсан үе бий. Яг мэдэх юм �##�га. Манайх гаргаж л байв�##� бидэнд ашигтай. Нөгөө идсэн толгой цайрч идүүлсэн бут улам өндөр ургадаг юм шүү дээ
Махны хужаа нар хагартлаа баяжаад байсан юм байхгүй ганц ц�##�инг маань тулт�##� өгдөг газар бол хужаа нар би гайхдаг. Манайхан өдөр шөнөгүй ажиллуулчихаад хэдхэн цаас өгөөд нэг ах бүр ц�##�ингаа өгөлгүй нутаг буцсан. Тэгээд хийцгүйрээд хужаа махны компанид орсон жилээ л машин авч унасан. Эхнэр хүүхдүүддээ дээл авч өгсөн дөө
Гадагшаа мах гаргахыг хоргилж болохгүй
Гадагшаа мах гарснаар м�##�чдын амьдр�##�д тустай мах үнэд ороод ороод одоо баигаа ханшнаас даваад сүүд болохгүи үхэр мах 20000 хонь мах 15000 адуу мах12000 ямаа мах 10000 энэ ханшанд бариулаад үүнээс давуул шууд гадгаш гаргахыг хориглох хэрэгтэй