Өнөөдөр The MongolZ шийдвэрлэх тоглолтоо хийнэ

Цахим спортын "CS2" төрлийн алдарт "IEM Katowice" тэмцээн эхэлсэн.
Хоёрдугаар сарын 1-ний өдөр плей-оффын шатны А хэсгийн тоглолтууд болж өнгөрсөн. Харин өчигдөр В хэсгийн тоглолтууд өрнөв. Манай улсын The MongolZ багийнхан B хэсэгт хойд Америкийн Liquid багийнхантай учраа таарч 20:30 цагт тоглолтоо эхлүүлэв.
Эхний map-ыг Liquid багийнхан сонгож Nuke дээр 12:10 гэсэн харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүлсэн. Харин тоглолт хоёр дахь хэсэг The MongolZ-гийн сонгосон Mirage map дээр өрнөж, 12:8-ын харьцаатайгаар эхний ялалтаа байгуулсан.
Хамгийн сүүлийн шийдвэрлэх тоглолт Ancient map дээр үргэлжилж 13:11 харьцаатайгаар The MongolZ илүүрхэж ялалт байгууллаа. Ингэснээр тэд өнөөдөр 20:30 цагаас плэй-оффын эрхийн төлөө Германы GamerLegion багийнхантай тоглоно.
Энэ жилийн хувьд Thе MongolZ дэлхийн чансааны дээгүүр бичигдэж байгаа учраас плей-оффын шат руу шууд ордог болсон. Тэд өнгөрсөн жил урьдчилсан шатнаас нь эхэлж оролцож байсан бол ийнхүү нэг жилийн хугацаанд хэр ахиц дэвшилтэй байгаагаа дэлхий нийтэд харуулаад байна.
Тэд HLTV-гийн чансааны наймдугаарт бичигдэж, Katowice 2025 тэмцээний тэргүүн байрыг авах багуудын тоонд нэрлэгдэж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.