Үйл явдал: Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооноос Хаврын уралдааны талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025.01.01 нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон. Улсын хэмжээнд 833 нийгмийн ажилтныг чадавхжжуулах, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт ГБХНХЯ-ны сургалтын танхимд эхэлнэ. Утас 8901-7101
11:00 цагт: “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д блно. Утас: 99672029, 89854549
11:00 цагт: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.
11:00-12:00 цагт: Азийн Өвлийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол Монголын Үндэсний Олимпын Хорооны 407 тоот хурлын танхимд болно.
11:30 цагт: GUYS хамтлагийн “GOOD LUCK” шоу тоглолт 6 дугаар сарын 7-нд болох талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
12:00 цагт: Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооноос Хаврын уралдааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ. Утас: 99790206, 80190070
-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл’’ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд өнөөдөр, маргааш зохион байгуулна.
-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.