Францын парламент ерөнхий сайддаа итгэл үл үзүүлэх санал хурааж магадгүй

Францын Ерөнхий сайд Франсуа Байру даваа гарагт /2025.02.03/ 2025 оны улсынхаа төвсийг парламентаар оруулалгүй хүчээр баталсан байна. Тэр үндсэн хуулийн 49-р зүйлийн гуравт заасан тусгай аргыг ашиглан, хууль тогтоогчдоос санал хураалгүй төсвөө баталжээ. Тус улсын парламент төсвөө батлах гэж их удаан оролдсон ч бүтэлгүйтсээр ирсэн юм.
Үүний улмаас парламент нь Байруд итгэл үл үзүүлэх санал хурааж магадгүй нөхцөл байдал үүслээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг санал хураалтыг хамгийн эртдээ лхагва гарагт /2025.02.05/ явуулж магадгүй байна. Зүүний үзэлтэй намуудын эвслийн гишүүн болох Социалист нам даваа гарагийн /2025.02.03/ үдээс хойш мэдэгдэл хийхдээ одоогийн байдлаар Байругийн засгийн газрын эсрэг санал өгөхгүй байхаар шийдсэн хэмээжээ. Тус нам хэвлэлийн бага хурал хийхдээ төсвийг хэрэгжүүлж эхэлсний дараа итгэл үл үзүүлэх санал хураалт явуулахад бэлэн гэсэн байна.
Барууны үзэлтэй Үндэсний хөдөлгөөн нам санал хураалт дээр хэрхэхээ эргэлзсээр байгаа юм. Тус нам лхагва гараг гэхэд Байругийн засгийн газрын эсрэг санал өгөх эсэхээ шийднэ гэжээ. Франц өнгөрсөн жил ерөнхий сайдаа дөрвөн удаа сольсон юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.