Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Археологичид Туркээс Хүлэгү хааны үеийн ордон олжээ

Турк болон Монгол эрдэмтэд 2020 оноос эхлэн Туркийн зүүн Анатолийн бүсэд судалгаа явуулжээ. Тус эрдэм шинжилгээний ажлаар судлаачид Хүлэгү хааны үеийн ордны ханыг илрүүлсэн байна. Үүнээс гадна дүрст хавтан, вааран эдлэлийн үлдэгдэл, зөвхөн Монголоос олддог архитектур л олджээ.

30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн судалгааны баг гадаргуугийн судалгааг хийж дуусгасан байна. Одоо зургаадугаар сараас эхлэн археологийн малтлага хийхэд бэлэн болжээ. Археологичид тэрхүү ордныг Ил Хаант улсын анхны хаан Хүлэгүгийн үед буюу 1260-1265 оны хооронд барьсан гэж тооцоолж байгаа юм.

Талбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн нэг болох Катип Челеби их сургуулийн Ислам болон Туркийн археологийн дагалдан профессор, Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн гишүүн Р.Мөнхтулга энэхүү олдвор нь хоёр улсын түүхийг холбосон их сэтгэл хөдөлгөм зүйл болохыг онцолжээ.

Тэр “Эндээс олдсон технологи бол Төв Азиас гаралтай. Монголд өргөн дэлгэрээд байсан барилгын технологи. Энэ технологи мөн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумаас ч олдсон. Загвар, хэмжээ нь Монголын эзэнт гүрний зүүн хэсэгт олдсон олдворуудтай яг адилхан байна. Энэ газарзүйн бүсэд байдаггүй өвөрмөц материалууд. Энэхүү газар нь хоёр орны түүх, археологийн харилцааг хөгжүүлж, хоёр үндэстнийг холбох гүүр болно” гэсэн юм.

Эх сурвалж: Hispanatolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2025 12:54

Түрк сэтгүүлч шиг бичжээ..ч Чи МОНГОЛ СЭТГҮҮЛЧ ЮМ БОЛ МОНГОЛ БОЛОН ТҮРК ГЭЖ ДАРААЛУУЛАН БИЁ

Холбоотой мэдээ

Back to top button