Нийгэм мэдээ
Бүх оддын тоглолт: Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Тамир тэргүүтэй салбар салбарын төлөөллүүд оролцоно

Уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдаж буй.
Дээд лигийн эргэн тойронд олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Түүний нэг бол бүх оддын тоглолт. Тус тоглолтод салбар салбарын олны танил эрхмүүд оролцдог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн холимог оддын тоглолт хоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохиогдоно.
Тус тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн, тамирчдыг танилцуулъя.
- Улсын арслан Ц.Бямба-Отгон,
- Начин Э.Батмагнай,
- “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир, Б.Барслхагва,
- Уoutuber Gremix,
- Холимог тулаанч Ангууч,
- Жүжигчин Э.Ууганбаяр, Э.Батнямбуу, Р.Отгонбаяр, О.Энхтуул,
- Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг,
- Дуучин Ука, Э.Минжинсор,
- Волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хонгорзул,
- Реппер Цэцэ тэргүүтэй урлаг, соёл, спортын салбарын 30 орчим хүн оролцохоор болсон байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Од ч гэх шиг....
Т.