Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ хариу арга хэмжээ авахдаа АНУ-ын компаниудыг ониллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.02.01/ БНХАУ-ын бараануудад тавьдаг гаалийн татварыг 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Тус гаалийн татвар үйлчилж эхэлснээс хэдхэн цагийн дараа БНХАУ хариу арга хэмжээ авчээ. Ингэхдээ тус улс “Google”-ийг монополын эсрэг хууль зөрчсөн хэргээр шалгаж эхлэн, Calvin Klein болон Tommy Hilfiger-ийг эзэмшдэг “PVH” компани болон биотехнологийн Illumina компанийг найдваргүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нэмсэн байна.

Мөн БНХАУ-ын Сангийн яам АНУ-аас орж ирдэг зарим төрлийн нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийнд 15 хувийн татвар, газрын тос болон хөдөө аж ахуйн машин механизм, том оврын машинд арван хувийн татвар оногдуулах шийдвэр гаргажээ. Энэ гаалийн татвар ирэх долоо хоногийн даваа гаргаас /2025.02.10/ хэрэгжиж эхэлнэ.

Импортод гаалийн татвар тавьснаас гадна тус яам хэд хэдэн зүйлийн экспортод шинэ хяналт тавьж, шууд хэрэгжүүлжээ. Эдгээрт үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарт ашигладаг чухал металл болох гянт, нарны хавтан үйлдвэрлэхэд ашигладаг теллури багтаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button