Н.Учрал: Төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах ажлууд эхэлсэн

Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа асуудал хөрөнгө оруулалтын талаарх чиглэлтэй холбогдуулан шийдвэр гарсан. Мөн бид нийслэлийн хэмжээнд тулгараад байгаа асуудал, дэд бүтэц дээр авах арга хэмжээний холбогдох шийдвэрүүдийг гаргах зорилгоор ерөнхий сайдаар ахлуулсан нийслэлийн шуурхай штабыг бямба гараг болгон хуралдуулж байна.
Үүнийхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд нийслэл дээр нийтдээ 43 үүрэг даалгавар өгөгдөж, дөрвөн шуурхай штабын хурал зохион байгуулагдсан. Үүнээс 12 үүрэг даалгавар биелэгдэж, 28 даалгавар хэрэгжилтийн шатанд байгаа. Энэхүү штаб хуралдсанаар нийслэлд тулгараад байгаа асуудлыг цаг тухай бүрд нь шийдэж байгаа. Үүнтэй холбогдуулан даваа гарагийн 15:00 цагаас төр хувийн хэвшлийнхний түншлэлийг бэхжүүлэх хүрээнд МҮХАҮТ-д хувийн хэвшлүүдийг оролцуулсан бизнест ээлтэй монгол төслийг хэрэгжүүлэх хүрээнд шуурхай штабын хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд энэ хаврын чуулганаар засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль, тендерийн хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах хууль нийгмийн даатгалын хууль компанийн хууль, дампуурлын хууль, зөвшөөрлийн хууль гэсэн бизнест ээлтэй реформыг хийх ажлыг эхэллээ.
2022 онд зөвшөөрлийн хууль МУ-ын их хурлаас батлагдсан байдаг. Нийтдээ 381 зөвшөөрлийг хуульчилсан. Үүнээс 251 тусгай зөвшөөрөл хууль дагаж батлагдсан байдаг. Энэ хуулийн гол концефц нь юу вэ гэхээр. Хэрвээ энгийн болон тусгай зөвшөөрөл дурдагдаагүй бол бусад төрлийн үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эрхлэх бололцоог хуулиар нээсэн байдаг. Гэтэл 2022 оноос хойш дахин 18 зөвшөөрөл хуулиар нэмэгдсэн.
Нийслэлийн хэмжээнд 151 зөвшөөрөл биш мөртөө бүртгэл гэсэн нэртэй. Үйлчилгээний зөвшөөрлийн хэлбэртэй бүртгэлүүд нэмэгдсэн байна. Зарим яамнуудын түвшинд хүртэл хуулиас өндөр дүрэм хэрэгжиж байгааг бид тогтоосон. Жишээ нь 251 тусгай зөвшөөрлөөс 122 чиглэлийн зөвшөөрөл сайдын тушаалаар батлагдсан байдаг. Зөвшөөрлийн хуулийг давсан сайдуудын тушаалыг цуцлах талаар арга хэмжээ авна. Энэ даамжирвал төрийн байгууллагын хүнд суртал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан даваа гараг болгон хуралдаж ажиллана. Төрд хүнд сурталгүй үйл ажиллагаа явуулахад анхаарна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн гурав нь албан ёсоор хэрэгжээд эхэлсэн. Ингээд энэ 17 төслөөс долоон төсөл нь "Эрдэнэс монгол" нэгдлийн дор хамаарч байгаа. Энэ төслүүд үйлдвэр технологийн паркийн эрхзүйн орчин бий болсонтой хамааралтай хэрэгжих төслүүд. Үүнд бид нэмэн өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг чиглэл дээр ажиллах хүрээнд хөдөө орон нутагт очиж ажилласан.
Үүнтэй холбогдуулаад зохих шийдвэрүүд гаргаж байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гангийн үйлдвэр барьж байгуулах тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Ган үйлдвэрийн цогцолбор төслийг бид хэрэгжүүлснээр жил болгон гадаад руу алдаж байгаа 700-800 сая ам.с долларын валютын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэглээг бүрэн хангах, 2028 он гэхэд 1200 орчим ажлын байрыг бий болгох дотооддоо ган үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр 14 мега төслийн хэрэгжих суурь тавигдана. Энэ мега төслүүд нь үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх гол зорилготой. Өөрөөр хэлбэл иргэдийн хуримтлалын дансанд дахь мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Мөн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түшиглэсэн гурван овоолгын 34 хувийн хэлэлцээрийг хийхээр ажиллаж байна. Ингэснээрээ байгалийн баялагтаа эзэн болж, иргэдийн хадгаламж нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр юм хийж болно оо гэхдээ төрд амиллаж байгаа авъяас сэтгэлгүй ах эгчийн татаасаар орж ирсэн муу бүгдийн уурхай болсон хүмүүүсээс ангижирсан цагт арай дээрдэх болов уу эвгүй хүмүүс төрд их байна даа.