Б.Бадамцэцэг: П.Батчулуун эмчийн асуудал дээр Т.Мөнхсайхан сайд ажиллаж, би ерөнхийлөгчид зөвлөх байдлаар дэмжиж байгаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Та Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөхөөр томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Цаашид ямар ажлууд хийхээр зорьж байна?
-Миний хувьд энэ албан тушаалд томилогдсоныхоо дараа 2024 оны арванхоёрдугаар сард Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар чуулган зохион байгуулсан. Энэ чуулганд шийдвэр гаргах түвшний хүмүүс болон яг гал дээр ажиллаж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар. Мөн сэтгэл зүйч нар. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуучуудаа илүү түлхүү оруулах үүднээс төрийн бус байгууллагуудыг нэлээд өргөн хүрээнд татан оролцуулж ажилласан. Энэхүү чуулганаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энхнасантай хамтарч ажилласан нь бас илүү оновчтой зүйл болсон болов уу гэж харж байгаа. Цаашид бас Л.Энхнасан гишүүнтэй хамтран ямар арга хэмжээ авах тал дээр одоо ажиллаж байгаа.
Түүнчлэн миний хувьд эмч байх хугацаандаа хүүхдийн эрүүл мэндийн боловсрол дээр ажиллаж ирсэн. Эцэг эхчүүд болон томчуудын эрүүл мэндийн боловсрол маш муу байдаг. Дээрээс нь цахим орчин дахь сошиал сувгуудаас яг эрүүл мэндийн зөв мэдээ мэдээлэл иргэдэд очиж чаддаггүй нь маш харамсалтай санагддаг байсан. Эмч хүний хувьд яг энэ талын мэдээллийг авах боломжгүй байдаг байсан л даа. Тиймээс энэ тал дээр нэлээд түлхүү ажиллаж байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн” маань Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын ажилтай давхцуулж дахиж нэг салаа эвэр гаргаж эмч нарын ажлыг цалгардуулахаас илүүтэй одоо эрүүл байгаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч ажиллая гэдэг үндсэн зарчимтай явж байгаа.
-Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, дүүрэг бүрд сэтгэл зүйчтэй төв нээж байгаа-

-Сэтгэцийн асуудал нийгмийн томоохон эрсдэлүүдийг нэг болоод байгаа. Эрт илрүүлэх шинжилгээгээр гарсан 18-22 насны 50 хүн тутмын нэгээс нь солиорлын шинж тэмдэг илэрсэн гэдэг судалгаа сошиалд нэлээд эрчээ авлаа. Энэ мэтчилэн асуудал их байна. Сэтгэцийн асуудлаарх чуулганы үр дүнд бодитоор хэрэгжүүлж эхэлсэн ажил байгаа юу?
-Сэтгэц дээр миний гол анхаарлыг татсан зүйл нь азийн бүсдээ Монгол Улс амиа хорлолтоороо II байранд явж байгаа. Сүүлийн таван жил энэ байрандаа байгаа. Нэгдүгээр байранд явж байгаа улс орны хувьд нэлээд өндөр настай хүмүүст амиа хорлолт тохиолдож байна. Гэтэл Монгол Улсад яг хөдөлмөр эрхлэх насны буюу 18-35 насны залуус амиа хорлох тохиолдол маш өндөр байна. Энэ нь олон шалтгаантай ч гэсэн зах замбараагүй хязгаарлалтгүй сошиал орчин амиа хорлолтод маш их нөлөөлж байна гэж харж байгаа. Цахим сүлжээнд хэн дуртай нь сошиал хаяг нээгээд өөрийнхөө зургийг оруулахгүй. Өөрийн мэдээллийг тавихгүй. Дуртай хүнээ доромжилдог. Дуртай нь хүнийг ямар нэг байдлаар сүрдүүлдэг байдлаас болоод ялангуяа арван жилийн хүүхэд залуучууд цахим хүчирхийлэлд маш их өртдөг. Үүнээс шалтгаалан нөгөө хүүхдүүд маань эцэг, эхдээ хэлж чадахгүй. Хаана хандахаа мэдэхгүй байгаад байдаг. Харин нөгөө талд яг тэдэнд туслах ёстой сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар маань нийгэмд ил гардаггүй. Энэ нь тэд хэт хомс байгаагаас үүдэлтэй. Тиймээс эдгээр асуудал дээр дөрөөлөн “Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн” чуулганыг хийсэн.
Хүмүүсийн дийлэнх нь сэтгэл зүйч нар дээр очихдоо бүр хэцүүдээд тэнэг мангар болчихлоо гээд очдог. Гэтэл яг үнэндээ сэтгэцийн аливаа асуудал чинь хөнгөн хэлбэрээс эхлээд маш олон төрөл байдаг. Сэтгэл зүйчтэй ярилцсанаар тэрийгээ даван туулах боломжтой гэдгийг ойлгуулах тал дээр түлхүү ажиллаж, чуулган зохион байгуулсан.
Яг одоогийн байдлаар манай улсад сэтгэл зүйн ямар нэг үйлчилгээ авах, стресс тайлах газрууд маш хомс байдаг. Тиймээс 2025 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад дүүрэг болгон дээр залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаатай төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Тэдгээр төвүүдэд залуучууд маань дуртай үедээ очоод сэтгэлээ онгойтол ярьж, стрессээ тайлах боломжтой болно. Стрессээ тайлахын тулд залуучууд гэлтгүй бүх насныхан уудаг, шоуддаг. Ингэснээрээ хэсэг хугацаанд л стрессээ мартаад маргааш нь бүр хүндэрдэг. Энэ байдлыг нь тасалж, яг сэтгэл зүйчтэй очиж ярилцах нь ямар үнэ цэнтэй байдаг гэдгийг ойлгуулах үүднээс дүүргүүдэд сэтгэл зүйчтэй төв байгуулж байгаа.
-Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхийн тулд олон нийтийн эрүүл мэндийн ажилчид гэсэн шин платформ бий болгосон-

-Иргэдэд эрүүл мэндийн зөв мэдээлэл өгөх. Хүүхдүүдийг өвчлөхөөс нь өмнө илрүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Ямар шат дараалалтай арга хэмжээ авахаар төлөвлөж байна?
-Яг одоогийн байдлаар хүүхдүүд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл авч чадахгүй хомс байгаа. Энэ хэвээр явбал 20 жилийн дараа эдгээр хүүхдүүд маань дахиад л эмнэлэгт оочирлож, өвчлөл ихсэх нөхцөл байдал үүснэ. Тиймээс бага насны хүүхдүүдээс эхлээд эрүүл мэндийн боловсролыг шат дараалалтай өгч эхлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн хүүхдүүдийн эрүүл мэндийн хичээлийн модулийг шинэчлэх багийн хэсгийн ахлагчаар ажиллаад явж байгаа. Бид эрүүл мэндийн боловсрол гэдэг хичээлийг одоо Биеийн тамир болон эрүүл мэндийн хичээл гэсэн нэг нэртэй болгосон. Мөн ЕБС-ийн бие даах долоо хоног гэж байгаа. Энэ бие даах долоо хоногт бас эрүүл мэндийн хичээлээ түлхүү оруулж хүүхдүүдээ мэдээллээр хангах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн хөдөө орон нутгаар эмчийн боловсон хүчин маш хомс байгаа. Тиймээс ард иргэддээ яаж хүртээмжтэй ажиллаж вэ гэдэг үүднээс олон нийтийн эрүүл мэндийн ажилчид гэдэг платформыг гаргаж ирээд “Unicef”-тэй хамтран уг ажлаа Өмнөговь аймгаас хэрэгжүүлж эхлээд явж байна. Бас хүүхдэд хүүхдээр нь боловсрол олгох хүүхдээр дамжуулан эцэг эхэд боловсрол олгох чиглэлээр ажиллаад явж байна. Энэ хүрээнд нөлөөллийн ажлаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг зөв олгох тал дээр шинэ техник технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Харин бодлогын хувьд эрүүл мэндийн ямар байгууллагуудтай хамтран дэмжин ажиллаж байгаа вэ?
-Энэ албан тушаал дээр ирсэн залуу хүний хувьд яг чадаж байгаа. Мэдэж байгаа. Олон жил салбартаа ажилласан эмч нарт заахаас илүүтэй тухайн хүмүүстэй уулзаж, ойр байж ажлаа хийж чаддаг экспертүүдийг нь олж ажлыг нь хийлгэхээр дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд томилогдсон цагаасаа хойш маш олон хүмүүстэй уулзсан. Хэн юу хийдэг юм. Ямар төрийн бус байгууллага байна гэхчлэн олон хүмүүстэй уулзаад үнэхээр хийж чадаж байгаа хүмүүст нь дэмжлэг болоод явъя гэдэг зарчмаар ажиллаж байгаа.
-Эрт илрүүлэх оношилгоогоор өвчин илэрсэн иргэдийг эмчилдэг болгохоор хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж байгаа-

-Эрт илрүүлэх шинжилгээ өвчнийг хожуу үед нь илрүүлдэг. Харин өвчлөлийг эхлэл үед нь илрүүлж, эмчлэхийн тулд Монголд хамгийн их бүртгэгдэж байгаа халдваруудыг тусгайлан салгаж шинжилгээ авдаг болж байгаа юм байна лээ. Энэ хүрээнд бага насны хүүхдүүдийн эрт илрүүлгийг бас төрөлжүүлэх үү?
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн маань Эрүүл мэндийн яамтай нягт холбоотой нэгэн чигт харж ажиллаж байгаа. Өмнө нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ энэ Эрүүл монгол хүн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Өөрөө эхлүүлсэн ажлаа Эрүүл мэндийн яамны ажилтайгаа холбож Т.Мөнхсайхан сайд зургаан настнуудын эрт илрүүлэг гэдэг аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд хараа болон зүрх, шүд үзэж байгаа. Эндээс шүд бүр аюулын түвшинд хүрчихсэн өвчлөлтэй байгаа. Шүднээс болоод бусад бүх эрхтний янз бүрийн хавдрууд, өвчлөл үүсэж байдаг. Тэгэхээр энэ бол маш зөв гарц гаргалгаа гэж би харж байгаа. Одоо хоёрдугаар сараас эхэлж хөдөө орон нутгууд дээр эрт илрүүлгийн үзлэг маань явагдаж эхэлнэ. Мөн сайд зөвхөн үзэж, эрт илрүүлээд орхихгүй буцаагаад хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж тухайн хүүхдүүдийг эмчлэх асуудал дээр маш ач холбогдол тавьж ажиллаж байгаа.
Хөдөө орон нутгуудад үзлэг хийхэд сум дүүрэг, алслагдсан аймгуудад шүдний эмч байхгүй, шүдний кабинет байхгүй тохиолдол их гардаг. Тиймээс яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд мөн нийгэмд ил гардаггүй маш олон сайн дурын эмч нарыгаа уриалан дуудаад хөдөө орон нутгийн хүүхдүүдийг эрүүл болгохоор ажиллаж байгаа.
Нэг асуудал нь бид хүүхдийн шүдийг эмчлээд өөр бусад өвчнийг нь эмчлээд явууллаа. Гэхдээ боловсролын олгоогүй. Энэ тохиолдолд тэдгээр хүүхдүүд дараа нь дахиад ирэхдээ яг ломбодсон шүднийх нь хажуу талын шүд хорхойтчихоод ирдэг. Боловсрол гэдэг зүйл эрүүл мэндийн хамгийн гол суурь. Тиймээс яг боловсрол руу нь чиглэсэн маш олон ажлыг хийж байгаа учраас үр дүн гарах байх гэж харж байгаа.
-Орон даяар хүүхдийн шүд үнэгүй эмчилдэг сан маань одоо Ерөнхийлөгчийн нэрэмжит болсон-

-Таны хувьд орон даяар явж хувиараа хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх аяныг зохион байгуулдаг. Энэ ажлаа үргэлжлүүлэх үү?
-Энэ сан мэдээж үргэлжилнэ. Манай сан одоо ингээд Ерөнхийлөгчийн нэрэмжит сан болж байх шиг байна. Манай эмч нар ч гэсэн маш дуртай хүлээж авсан. Гурван жилийн хугацаанд манай сангийн эмч нар нэг төгрөгийн ч цалин авч үзээгүй. Яг нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийн төлөө гэсэн эмч нар байдаг. Анхнаасаа одоог хүртэл эмч нар маань хийсэн бүх ажилдаа сэтгэл хангалуун байдаг учир үйл ажиллагаагаа цаашид илүү өргөжүүлнэ.
-Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөх бас эмч хүний хувьд П.Батчулуун эмчийн ял авсан асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг энэ асуудал дээр Т.Мөнхсайхан сайд маш их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Энэ нь Ерөнхийлөгчийн тамгын газрын институт хүрч ажиллах боломжгүй ажил учраас яг миний хүрч чадахгүй, оролцож чадахгүй ажлууд бий. Тиймээс энэ тал дээр сайдтай ойр ажиллаж энэ талын мэдээллүүдийг тодорхой хэмжээгээр авч, Ерөнхийлөгчтэй зөвлөлдөөд явж байгаа. Тиймээс би яг одоо тийм санаачилга гаргана гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан сайд энэ асуудал дээр маш их ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маань юм унших хэрэгтэй хүүхэд байна даа
толгой нь л лав хүрэлцэхгүй байгаа нь ярианаас харагдаж байна өөр одоо юугаараа юм бол
Ийм зөвлөхтэй байж яаж эрүүл мэндийн с�##�бар яаж өөдлөх юм вэ
Энэ хүүхний ярианд Шийдэл , гарг�##�гаа �##�га . Зөвлөсөн нэр хэмээдэг байх даа. Ийм юмны оронд Ажил �##�бны туршлагатай Нийгмийн эрүүл мэндээр мэргэшсэн нэг архаг толгойгоор зөвлүүсэн нь дээр баймаар. Манай ерөнхийлөгч З�##�уухан эмсүүдээр тойрон хүрээлүүлэх дуртай бололтой.
Хүнийг �##�аад тоночих магадл�##� их байна
Ухна гуай энийг шаах гэж зөвлөхөө болгосон биз.
Чи бид хоёр ҮХСЭН ацаа зөвлөх вэ ???
alaa l uguh baihdaa
Huuk bur dontoi bolchijee
ene hurelsuhiin huuhen bolood genet zuvluh ni bolcvuu?
Баклавар шүдний эмчээр зөвлүүлдэг төрийн тэргүүнтэй байхаар энэ улс яанаа яана. Анагаахын са лбарт маш мундаг зөвлөх зэрэгтэй эмч, профeсорууд олон шүү дээ. Энэ төр засаг ч одоо улам л миа юмнууд ажилд авдаг болоод байх юмаа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Iim humuus tuslah ni bolood bhaar mongol uls er ni yana da arai uur hun bolowsrol ni hurtel uur hun zuwluh hne biz de arai bisheee iim sonin humuus hajuu da bailgaad
Энэ төрийн босго бүр улных цаашаа боллоо шүү. Лайвчин Нара мэт л гишүүн болохоор ч шүдний эмч гар төрийн тэргүүний зөвлөх зэрэг ч яамай юу юм биз дээ
Энэ бүсгүй өөрөө ерөнхийлөгчид т�##�арх�##� илэрхийлээд чадах ажлаа хийе гэж хэлсэн бол хүндлэх байлаа. Даан ч тэнэг байна даа. Ерөнхийлөгч гуай хаан биш шүү дээ.
Ерөнхийлөгч уучл�##� үзүүлчих тэр хүн Анагаах ухааны с�##�барт хэрэгтэй
Чи зүгээр л шүдний эмчээ хий чи ёр нь.тэр амьтанд юу зөвлөнө гэж .угаасаа нацагдоржийн дашдорж кофи анан нтр гээд ярьдаг хүн тэр хэвээрээ л байна шүү дээ
Хажуугаас нь зөвлөх биш хуулийн төсөл санаачилж өргөн бариулахаар ажиллах хэрэгтэй шүү. Кино рекламанд тоглох төрийн тэргүүнд зөвлөх хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй. Зөвлөх хэмжээний мэдлэг, туршлага, буурь суургьтай байх ёстой.
Энэ нэг сонин ногоон хүүхэн боловсрол гээд ч байх юм багатай, мөртөө юун дээшээ авирах дуртай юм бэ. Чи эхлээд боловсролоо дээшлүүл. ичих имээх мэдрэмээ сайжруул, эрүүл мэндээ сэтгэл, мэдрэлийн хувьд мэргэжлийн туршлдагатай эмч нараар сайн хянуул. Төрийг бүү гутаа.