Гадаад мэдээДЭЛХИЙ

“Japan Airlines”-ийн онгоц “Delta Air Lines”-ийн онгоцны сүүлийг мөргөжээ

Лхагва гарагт /2025.02.05/ Сиэтл-Такомагийн нисэх онгоцны буудал дээр “Japan Airlines”-ийн онгоцны баруун далавч “Delta Air Lines”-ийн онгоцны сүүлийн мөргөсөн хэрэг гарчээ. Орон нутгийн цагаар 10:40 минутын орчим онгоцнууд явгалж байх үед осол гарсан гэж АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газар (FAA) мэдэгдсэн юм. Ослын ямар гэмтэл бэртэл бүртгэгдээгүй байна.

“FAA” болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл уг ослыг шалгана. Ослын дараа Нисэхийн удирдлагын газар Сиэтл-Такомагийн нисэх онгоцны буудал руу хөдлөх зарим нислэгийг түр зогсоожээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2025 18:12

Ongots ywga##a gej yuiin bolo, ymr duulaagui helleg we hha

Холбоотой мэдээ

Back to top button