Францын парламент шинэ ерөнхий сайдаа гурав дахь удаагаа огцруулах гэж оролдов

Францын парламент шинэ ерөнхий сайдаа нэг сарын хугацаанд гурван удаа огцруулах гэж оролдлоо. Тодруулбал Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үл үзүүлэх санал хураалт Францын парламент лхагва гарагт /2025.02.05/ явуулсан байна. Өнгөрсөн жил тус улс ерөнхий сайдаа дөрвөн удаа сольсон.
Байру удаан хугацааны турш гацаанд ороод байсан улсын төсвийг парламентаар оруулалгүй баталсан тул ийнхүү итгэл үл үзүүлэх санал хураалт явуулжээ. Тэрбээр үндсэн хуулийн 49-р зүйлийн гуравт зааж өгсөн аргыг ашиглан хууль тогтоогчдоос санал хураалгүй төсвийг хүчээр баталсан юм. Байру итгэл үл үзүүлэх санал хураалтыг давсан тул төсвийг автоматаар хэрэгжүүлнэ гэсэн үг.
Маргаан дагуулаад буй төсөв Францын төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.4 хувьд барьхийн тулд 30 тэрбум евро танаж, татварын орлогыг 20 тэрбум еврогоор нэмэгдүүлэх зорилготой.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Синий 5.4 4 ямартай уйл бэ