УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Алтангэрэл: Хувийн мэдээлэл задруулалтад цагдаа оролцсон байвал ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлнө

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Цэргийн байлдагч О.Одбаярын ар гэрт тохиолдсон үйл явдалтай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Юуны түрүүнд 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрдэнэт хүнйи амь нас хохирч, ар гэр, төрөл, төрөгсдөд нь нөхөж баршгүй хүн гарз тохиолдсонд эмгэнэл илэрхийлье. Энэ асуудлын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар ХЗДХ-ийн сайдын хувьд мэдээлэл хийх юм.

Энэхүү хэргийн хохирогч ХЗДХ-ийн яамны харъяа, Хилийн цэргийн 0184-р ангийн байлдагч О.Одбаяр нь алба үлгэр жишээ, хариуцлагатай хааж байсан. Тус ангийнхаа бахархал болсон сайн байлдагч. Иймд ХЗДХ-ийн сайдын хувьд энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Эмгэнэлт хэрэгт цагдаагийн байгууллага болон АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллага "Тавантолгой түлш" ХХК-ийн үе үеийн удирдлагууд, 2018-2024 оны хооронд ТУЗ-өөр ажиллаж байсан хүмүүс, гэрээний биелэлттэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компаниас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн. Үүнд барьцалдуулагч буюу цардуултай холбоотой асуудал шалгагдаж байна. Асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн 23-ний өдрийн хэрэг биш монгол хүний эрдэнэт амь хохирсон хэргүүдэд хариуцлага тооцно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн утааны сонсголын үеэр яригдсан зүйлсийг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Сонсголд оролцсон хүмүүсээс мэдээлэл авсан.

Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг цадаагийн байгууллагын илтгэх хуудах хэлбэрээр агуулсан бичиг цахим орчинд тархсан. 21.00 цагийн үед анх цацагдсан. Энэ асуудал зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш. Хувийн мэдээлэл хадгалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Мөн Эрүүгийн хуулийн 13.10, 13.11-р зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг. Хэрэв албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол тав хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Ийм хүнд зовлон бэрхшээлийг туулж байгаа хүүд хүндээр тусах мэдээллийг албан журмаар олж аваад цацсан бол эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэрэг.

Өчигдөр шөнө ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Ажиллаж байна. Энд онцлоход, тараасан хуудсанд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл ч байсан. Зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Хувийн мэдээлэл задруулалтад цагдаа оролцсон байвал ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлнө.

Энэ хүнд үед тэр хүний ямарваа нэгэн эрхэд халдсан ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хүний хувийн, эмзэг мэдээлэл агуулсан хуудас цагдаагийн мөрдөгчийн бичсэн зүйл мөн үү. Үүн дээр ямар ажиллагаа явуулж байна вэ.

-Тухайн хуудсанд бичигдсэн зарим нэг мэдээлэл цагдаагийн байгууллагад хадгалагдаж байсан. Тухайлбал, гэмт хэргийн сангаас мэдээлэл авах үйл ажиллагааг жирийн иргэн авах ямар ч бололцоогүй. Гэтэл халамжтай холбоотой болон фото зураг цагдаагийн байгууллагад биш өөр газар хадгалагдаж байсан мэдээлэл болох нь тогтоогдсон.

Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл байхгүй шүү дээ. Яагаад хохирогчийг эмзэг үед нь олон нийтийн сүлжээнд тавих болов. Тэрэн дотор худал мэдээлэл бий. Урьдчилсан байдлаар, хохирогч согтууруулах унлаа хэрэглэсэн, хамааралтай байсан асуудал огт байхгүй. Гэтэл гүтгэж бичсэн байна.

Зөвхөн цагдаагийн байгууллагад хадгалагддаг мэдээллүүд тэрэн дотор нь байгаа. Ийм учраас заавал илрүүлж эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Хэрэв цагдаагийн алба хаагч задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ЦЕГ-ын удирдлагыг чөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 7, 2025 12:35

ЦАГДААГИЙНХАН хэн мэдээлэл тараасан хүнийг илрүүлэхгүй дээ. ХЭН ажлаасаа с�##�ахыг хүсэв гэж дээ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:38

Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 18:38
Reply to  Зочин

Донгосвоо.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 17:25

Хэн би гэх вэ дээ, хэрэг нь байв�##� эзэн нь олдоно, түүнийгээ буруутан гээд ирнэ
Хучгүй хуулийн саад

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:24

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:43

Алтангэрэл "х�##�ах", "чөлөөлөх" гэдэг хууль зүйн нэр томъёоны ялгааг мэддэггүй юм байна!!!

Холбоотой мэдээ

Back to top button