Гадаад
НҮБ: Конго улсын Гома дахь хорих ангиас оргосон хоригдлууд 150 гаруй эмэгтэйг хөнөөжээ

НҮБ-ын төлөөлөгч хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Гома дахь хорих ангиас оргосон эрэгтэй хоригдлууд 150 гаруй эмэгтэйг хүчирхийлж улмаар шатаан амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан” хэмээн мэдэгдсэн байна.
НҮБ-ын Хүний Эрхийн Албаны төлөөлөгч Сейф Магангогийн хэлснээр хоригдлууд 165 эмэгтэйг хүчирхийлж 13 нь амьд үлдсэн бөгөөд энэ мэдээллийг Конго улсын шүүхийн эх сурвалжаас авсан” гэв. Оргосон хоригдлуудын зарим нь шоронгийн харгалзагч, хамгаалагчдын гарч амиа алдсан бөгөөд нэгдүгээр сарын 27-нд Конго улсын хүчний цэргүүд Гома хотын удирдлагыг авахаар тэмцэлдэж байх үед хоригдлууд олноор оргож, ноцтой хэрэг үйлдсэн байна. Гома хотын удирдлагыг авах тэмцэлд 3000 гаруй хүн амиа алджээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!