
“WBA” холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions, Ulaanbaatar-2025" тэмцээн энэ сарын 15-нд болох гэж байна.
Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions, Ulaanbaatar-2025" тэмцээн 2025 хоёрдугаар 15-нд ASA Arena-д болно.
Тус тэмцээн нь Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаагаараа онцлогтой. Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай явж байна. Мөн 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. 26 настай Мексик боксчны хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга юм.
Тэмцээний хүлээлтийг бүр ч нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байгаа билээ. Мөн тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн 6 орны 8 чансаа өндөр тамирчид байх юм.
Тэмцээний оноолтыг танилцуулья:
- Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
- Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
- Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
- Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
- О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
- X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
- Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
- X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэндбаатар Төгсцогт 2 дүүдээ амжилт хүсье.Эх Орондоо зохиогдож бгаа тул илүүгээ харуулаач шүү .Монгол уухайн түрлэг их хүч өгнөдөө.Илүү илүү Би өөрөө з�##�уудаа оролдож бсан дагаад оршино шүү.Сайн багшийн шавь байснаараа бахархаж явдаг