
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын нээлт энэ сарын сарын 7-нд болсон.
Энэ сарын 14-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж буй юм. Харин манай улсын баг тамирчид энэхүү наадамд ес дахь удаагаа оролцохоор нээлтийн ёслолд жагслаа.

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулж байна.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцож байгаа нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болов.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.