Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун цөмийн хүчнээ үргэлжлүүлэн хөгжүүлэхээ амлав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талт цэргийн хамтын ажиллагааг бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд цөмийн хүчийг улам хөгжүүлэх гэх мэт байдлаар хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

Ким Жон Ун АНУ-ын стратегийн цөмийн зэвсгээ Солонгосын хойгт байрлуулах, цэргийн сургуулилт хийж, Япон, Өмнөд Солонгостой хамтарсан ажиллагаа явуулах нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулж байна гэсэн юм. Энэ нь БНАСАУ-ын аюулгүй байдалд тулгараад буй томоохон сорилт болж байна гэж хэлсэн тухай Хойд Солонгосын төрийн хэвлэл “KCNA” ням гарагт мэдээлжээ.

Тэрбээр Батлан хамгаалах яаманд зочлох үеэрээ “БНАСАУ бүс нутгийн нөхцөл байдлыг шаардлагагүйгээр хурцатгахыг хүсэхгүй байгаа ч цэргийн хүчний тэнцвэрийг хангахын тулд тогтвортой хариу арга хэмжээ авна” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүтэй уулзах үедээ Хойд Солонгостой харилцаа тогтоох талаар яриа өрнүүлсэн гэж мэдэгдсэн. Тэд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Ишибагийн айлчлалын үеэр энэ үеэр Ким Жон Ун “цөмийн хүчийг улам өндөр түвшинд хөгжүүлэх хатуу байр суурьтай байгаагаа” дахин тодорхой хэлсэн гэж KCNA мэдээлжээ.

Орос-Украины дайны талаар Ким Жон Ун “ОХУ-ын арми, ард түмэн тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шударга үйл хэргээ үргэлжлүүлэн явуулахад БНАСАУ-ын арми, ард түмэн тууштай дэмжиж, урам зориг өгнө” гэж мэдэгдсэн байна. Энэ нь Хойд Солонгос, ОХУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний үзэл санаатай нийцэж байгаа гэсэн юм.

Өнгөрсөн сард БНСУ-ын тагнуулын алба Хойд Солонгосыг ОХУ-руу цэрэг нэмж илгээж магадгүй гэж таамагласан. Өмнө нь Хойд Солонгос ОХУ руу 11,000 орчим цэрэг илгээсэн билээ. Нэгдүгээр сарын дундаас Хойд Солонгос цэргүүд Курск мужийн байлдаанд үзэгдэхээ больсон талаар БНСУ-ын тагнуулын алба мэдээлсэн. Энэ нь өндөр хохирол амссантай холбоотой байж магадгүй юм. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт /2024.02.08/ Хойд Солонгос цэргүүд байлдаанд дахин оролцож эхэлсэн гэж мэдэгджээ.

Ням гарагт “KCNA”-аас гаргасан өөр нэг мэдэгдэлд Хойд Солонгос нь Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан ажиллагааг дахин шүүмжилж, өдөөн хатгалга нь хүсээгүй үр дагаварт хүргэнэ гэж анхааруулсан байна.

“KCNA” мэдээлэхдээ “Улс төрийн үймээнээс болж дипломат уулзалтууд цуцлагдаж байгаа энэ үед тэд урьд өмнөхөөсөө илүү ширүүн цэргийн сургуулилалт хийснийг бид хэрхэн хүлээж авахыг хэн ч таахад амархан” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button