НИЙГЭМНийгэм мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, амиа алджээ

Архангай аймгийн Хотонт сумын Жаргалантын аманд автомашин онхолдож, хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Шалгалтаар тус аймгийн харьяат, 35 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад онхолдож амиа алдсаныг тогтоосон байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална уу хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн дайрч алаагүй нь их юм

Холбоотой мэдээ

Back to top button