Сэтгүүлч Г.Гэрэлмаа: Миний сошиал хаягийг хакердаж, дарамтлан заналхийлж байна. Одоо л харин хүүд үг зааж эхэлсэн бололтой

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт О.Одбаяр хүү Төрийн ордны зүүн хаалганы үүдэнд мэдээлэл хийж, ар гэр нь угаартан нас барсан талаар мэдээлсэн. Ингэж мэдээлэл хийхэд нь анх Gerelnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Гэрэлмаа холбож, тусалсан байдаг. Харин үйл явц улс төрийн өнгө аястай болж өндрөө авсны дараа Г.Гэрэлмааг зохион байгуулалттай операцад үйлчилсэн, хүүд үг зааж өгсөн гэх мэдээллүүд бичигдсэн юм. Тухайлбал, О.Одбаяр хүүгийн үеэл ахаас тодруулга авахад "Манай дүүд үг зааж өгсөн" гэж хэлснийг бид үйл явдал тойрсон олон талт эх сурвалжийг хангах хүрээнд мэдээлсэн билээ.
Түүний сошиал хаяг хакердуулж хаагдсан ба өөрөө ихээхэн айдас бүхий амралтын өдрийг өнгөрүүлж байхад нь холбогдон ярилцлаа.
-О.Одбаяр хүү өөрөө танд хандаж, тусламж хүссэн гэдэг. Гэтэл үеэл ах нь “Түүнд үг зааж, хүчээр хэвлэлийн хурал хийлгэсэн” гэж мэдээлэл өгөөд буй учраас тантай холбогдож байна л даа. Анх та О.Одбаяр хүүтэй яаж холбоо барьсан юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт, Засгийн газрын хуралдаантай өдөр би Төрийн ордонд ажлаа хийж явсан. Энэ үеэр миний багын найз залгасан. Машин угаалга ажиллуулдаг юм. “Манайд 16 настайгаасаа хойш машин угаасан нэг хүү бий. Одоо эргэж ирээд, ажлаа хийж байгаа. Ар гэрт нь их хүнд зүйл тохиолдсон байна. Яахаа мэдэхгүй, хүнд нөхцөлд байна. Чи энэ хүүд нэг туслаач, яах вэ?” гэсэн. Би тухайн үед ойр зуур ярилцаад өнгөрсөн.
Харин орой нь намайг машинаа засуулж явах зуур дахин залгасан. “Яг одоо манай угаалгын газар хүү байна, уулзах уу?” гэсэн. Ойрхон байж таарсан учраас би очсон. Ингээд уулзахад хүүгийн харц, надад ярьсан зүйлс маш их сэтгэл өвтгөсөн. Ээжийгээ, дүү нараа нэг өдөр алдана гэдэг ямар аймшигтай байх билээ. Дээр нь хүү ах, эгч нартайгаа огт холбоогүй байгаагаа ярьсан. Учир нь, ажил явдлын үеэр 49 хоног нь ч дуусаагүй байхад ээжийнх нь зургийг далд хийчихсэн байсан гэх жишээтэй. Энэ миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн.
Ингээд би сэтгүүлч л хүн хойно, өөрийн зүгээс энэ талаар олон нийтэд мэдээлэхэд нь туслах уу, хэвлэлийн бага хурал зохион байгуулж өгөх үү гэсэн. Хүү маш их санаа сэтгэлийн тэнцвэр алдсан, хүнд байдалд байгаа нь анзаарагдсан. Өөрөө зөвшөөрсөн. Тийм учраас би маргааш нь хүүг гэрээс нь очиж аваад, ажил дээрээ авчирсан. Маш хол, замд явах машин унаа байхгүй учраас.
Ингээд хэвлэлийн хурлыг зарлалаа. Гэтэл энэ зуур ах, эгч хоёр нь хүү рүү байн байн залгаад л, “Чи буруу юм хийгээд байна ш дээ” гэж орилж загнаад байв. Бүр хэвлэлийн хурал цуцлагдсан гэсэн мэдээлэл сэтгүүлчдийн дунд тарсан байлаа. Эхлэхийн өмнө тэр ах, эгч хоёр нь мэдээд хүрээд ирчихсэн, “Наадах чинь оргодол цэрэг ш дээ” гэх мэтээр хэлж хориглоод байхад нь би хүүг хамгаалж, үг хэлэх эрх чөлөөг нь олгохыг хичээсэн.
-Таныг үг зааж өгсөн гээд байгаа, тэр ах нь?
-Тийм юм огт байхгүй. Хүү эхлээд эргэлзэж, “Манай ах эгч хоёрыг юм хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулчихсан юм байна лээ” гэсэн. “Чи зурсан юм уу?” гэхэд үгүй гэж хариулахаар нь “Тэгвэл чи нээлттэй ярьж болно, хуулийн хариуцлага хүлээхгүй” л гэж зөвлөсөн. Ингээд өөрөө хүссэн учраас би болсон явдлыг зоригтой яриарай гэдэг байдлаар сэтгэлд нь хүч нэмж, хань тус болсон болохоос агуулгын талаар огт ярилцаагүй.
-Хүү мэдээлэл хийж дуусаад шууд гүйгээд явчихсан нь бас анхаарал татсан?
-Ах, эгч хоёроосоо зугтаад, шууд явъя гээд гүйчихээр нь би хамт гүйсэн. Тэгээд миний машинд суусан. Би хүүг машин угаалгын газар нь хүргэх гэж явах замд Өмгөөлөгчдийн холбооноос М.Хандармаа гэж өмгөөлөгч үнэгүй хууль зүйн туслалцаа үзүүлье гэж сошиалд мэдэгдсэнийг харсан. Би түүнийг адилхан эх хүн, эмэгтэй хүн хэмээн олзуурхан хүлээж авч, өөрөө холбогдсон. Өмгөөлөгч хүртэл олдчихлоо гээд бараг л нүдэнд нулимс цийлэгнэн баярласан.
Ингээд машин угаалгын газарт нь авчраад, тэр залууст маш их захисан. “Янз бүрийн хүн ирээд хүүг авч явна гээд байвал хамгаалаарай” гэж учирлаад явсан. Гэтэл орой нь ах эгч хоёр нь "Хамтдаа тэмцье" зэргээр хэлээд, гэртээ дуудаж аваачсан байна лээ.
Уг нь тэр орой дахиад над руу ХЗДХЯ-наас холбогдоод байв. “О.Алтангэрэл сайд хүүг хүлээж авч уулзъя гэлээ” хэмээхэд нь би мөн л баярласан. Асуудлыг салбарын сайдын анхааралд оруулж чадлаа гээд хүүд хэлэх гэтэл түүний утсыг эгч нь авсан. Намайг “Хандалтын араас явдаг сэтгүүлч. Чи бидний нэр хүндийг гутаалаа. Миний эрэгтэй дүүг сошиалаар нэг гутаачихлаа” гэх мэтээр дайрч, элдвээр доромжилсон. Би ч мөн уурлаж хэрэлдсэн. “Ийм ноцтой, эмгэнэлтэй үйл явдлын дараа та нар юун нэр хүнд яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Ингээд тэд О.Алтангэрэл сайдтай хүүг уулзуулаагүй.
-Яг тэр оройдоо цагдаагийн илтгэх хуудас мэт зураг цахим орчинд гэнэтхэн цацагдсаныг та юу гэж харсан бэ?
-Би эхлээд цагдаагийн байгууллага арьсаа хамгаалахын тулд үүнийг зориудаар гаргаж тавилаа гэж харсан. Маш их уур хүрсэн. Маргааш нь О.Алтангэрэл сайдын мэдээлэл хийхийг сонсоход ар гэрийнх нь талаар маш дутуу мэдээлэлтэй байгаа нь анзаарагдсан. Хүүг утасгүй гэсэн. Гэтэл хүү утастай, надтай өөрийн утсаар, өөрийн сошиал хаягаар холбогдож байсан шүү дээ. Гэртээ ирсэн хойно утсаа ах, эгч хоёртоо хураалгасан байгаа юм.
Ингээд би өөрөө О.Алтангэрэл сайдтай уулзахад “Хэн ч мэдэхгүй өнгөрөх гэж байсан асуудлыг олны анхаарлын төвд оруулж ирсэнд баярлалаа, Гэрэлмаа” гээд гар барьсан. Тэр илтгэх хуудсын тухай хэлэхэд “Цагдаагийн байгууллагаас гаргаагүй. Манай албан хаагчид дундаас байх юм бол заавал олж тогтоож, хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлсэн. Ингээд ерөнхийдөө асуудал улс төрийн тоглоом болж эхэлснийг би ойлгосон.
Тэр илтгэх хуудсын эхлэл хэсгийг уншихад гарцаагүй цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг хэлбэр байсан. Гэхдээ өөр өөр байгууллагад байх мэдээллүүд нэг дор цугларсныг харахад яах аргагүй, хурдан хугацаанд улстөржүүлэх асуудал болоод явчихсан.
-Одоогоор таны Фэйсбүүк хаяг хаагдсан байна. Ярилцлага эхлэхийн өмнө та тодорхой субъектээс дарамт шахалтууд ирсэн, ихээхэн айдастай байгаагаа дурдсан шүү дээ. Жишээлбэл, таны сошиал хаяг хакердуулчхав уу?
-Баасан гарагийн өдөр орчмоос эхлээд надад Фэйсбүүкээс мэдэгдэл ирж эхэлсэн. “Өөр хүн нэвтрэх гэж оролдлоо” гэх мэтээр. Google-ийн и-мейлд маань бас адилхан мэдэгдлүүд ирсэн. Би программист залуудаа үзүүлтэл өөр хүн нэвтрэх гээд байн байн оролдоод байна гэсэн. Ингээд хамгийн эхэнд миний WhatsApp хаяг орохоо больсон. Миний утасны дугаарыг салгачихсан. Дараа нь Фэйсбүүк маань шууд хаагдсан. Орж болохоо больсон. Мөн Google-ийн и-мейлээ алдсан.
Түүнчлэн, сүүлд надад нэг хүнээс мөнгө амласан, айлгаж сүрдүүлсэн тохиолдол гарсан. Гэхдээ энэ талаар яривал би жинхэнээсээ амь насаа ч алдаж мэдэх байх гэж айж байна. Тийм учраас өшөө дэлгэрүүлж ярих боломжгүй байна, уучлаарай.
-Сэтгүүлчдэд олон талаас санаатай, санаагүй мэдээллүүд ирж байдаг. Энэ дунд бусдад хариулт өгөх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгох нь бидний ажил гэдгийг та ойлгож байгаа байх. Энэ бүхний ард таны хуучин захирал Ж.Отгонбаяр бий, хүүд байр амлах байдлаар хүчээр мэдээлэл хийлгэсэн гэж яригдаад байна. Энэ тал дээр та юу гэх вэ?
-Ёстой л үнэн ширээн дээрээс унаж байна даа. Би одоо ер юу гэх юм бэ. Ж.Отгонбаяр өөрөө одоо ЭЗХЯ-нд ажиллаж байгаа хүн. Өмнө нь би түүний редакцын сэтгүүлч явсан. Одоо больсон. Би өөрийн редакцаа байгуулсан эрхлэгч хүн. Хараат бус редакцын бодлогоо тодорхойлж яваа. Гэтэл бид хоёрыг ингэж холбон харлуулж байгааг хараад үнэхээр гайхсан. Өөрөө зөвхөн муу нэрийг зүүгээд өнгөрөх биш, өмнө нь ажиллаж байсан дарга захирлаа хүртэл хэлмэгдүүлэх юм руу явчихлаа. Үнэн худал ярьж байгааг илрүүлж тогтоодог машин гэж хэрэв байдаг бол хэлээд өгнө. Энэ бүхэн ор үндэслэлгүй худлаа гэдгийг л би тангараглан хэлэх байна.
-Одоо хүүтэй холбоотой байгаа юу. Үйл явдал одоо Засгийн газрыг огцруулах санал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас гарах хүртэл томорч, өндрөө авчихлаа?
-Одоо холбоо тасарсан. Энэ огт улстөржих сэдэв биш байсан. Гэтэл маш шаргуу, МАН, АН-ын аль аль нь өлгөж аваад улс төр хийчихлээ л гэж би харж байна.
М.Хандармаа өмгөөлөгч хүүгийн хамт сууж байгаад лайв хийхийг үзсэн. Хажуугаас нь нудраад л. Сэтгүүлч үг заасан болоод явчихна лээ. Одоо л харин хүү ёстой жинхэнэ ах эгч нарынхаа дэргэд очоод, бусдаар үгээ заалгуулж эхэллээ гэж харж, эмзэглэж байна.
Би үзээд М.Хандармаа руу ярьсан. “Би хүүд хүн ёсоор хандсан. Чамайг өмгөөлье гэж холбогдоход ч баярласан. Гэтэл чи юу хийгээд байгаа юм бэ?” гэхэд “Харин тийм ээ. Би сандраад, юу ч хийчхэв дээ. Хийсэн хойноо бодоод устгалаа. Устгасан чинь хүмүүс устгалаа гээд байхаар нь дахиад тавилаа. Уучлаарай” гэж ярьсан.
Энэ асуудал битгий улс төр болоосой. Би зүгээр л хүүд хүний, эх хүний ёсоор хандаж тусалсан, асуудал нь үнэн зөвөөр шийдэгдээсэй, төр засаг нь хүүд зүй ёсны нөхөн олговор, тусламж дэмжлэгийг нь өгөөсэй гэж хүссэн. Ингэж л эхэлсэн. Гэтэл маш хурдан хугацаанд Засгийн газрын эсрэг чиглэсэн акц болоод л, Засгийн газар ч асуудлаас зугтахын тулд худал үнэн юм зохиож гаргаж ирээд явчих шиг санагдаж байна.
-Сэтгүүлч хүний сошиал хаяг ингэж хаагдана гэдэг нь өөрөө дахиад байж боломгүй хэм хэмжээ. Та өөрөө хуулийн байгууллагад хандсан уу?
-Би одоо сүүлд ирсэн дарамтаас болж гэртээ ч очиж чадахгүй, яах учраа олохгүй болчхоод байна. Би бага насны хүүхэдтэй хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй, болгоомжилж байна. Одоо ёстой өөрөө хүү шиг байдалд орчихсон байна.
Гэхдээ одоо хүү надад туслаач гэж хандвал би туслах л болно. Миний хүүтэй уулзаад эмзэглэсэн, чадах зүйлээрээ туслах гэсэн сэтгэл өөрчлөгдөөгүй. Би цаашид ч хүүд сэтгүүлч хүний тусламж хэрэгтэй бол харамгүй зүрх сэтгэлээ зориулахад бэлэн байна.
М.ТЭНГИС
Холбоотой контент:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч болох болоогүй байна даа
Харин ч сэтгүүлчийн ёс зүйтэй, эр зоригтой хүн бна. Харин чи цагдаагийн бууны нохой юмуу даа ?!
Сэтгүүлч зоригтой зөв зүйл хийжээ хүүгийн өмнөөс баярлаж байна, зөв цагт зөв хүнтэй таарч асуудлаа ярьж чадсан бна
Тэр хамаатангууд но-той байнаа.Тэд маш муухай бэртэгчин,эсвэл өлөн гуйланчид юм байна,
Erhem setguulch Gerelmaa Duu Ta uuruu ch medelgui A zeregleliin Setguulch bolchihson b. Delhiid garahad belen bolchihson Zovhi ni yamagt uuduu Mongol busgui b. Hun chanar nevt unertuulsen busguid mehiin mehiin esloe. Er ni Tsag ni bolohoor Mongolchuudiig uy ch zogsooj chadahgui, bugd l negdchihdeg gedegt ITGE !
Сэтгүүлчийн үгэнд итгэх хэрэггүй тэр хүүгийн үгэнд итгэх хэрэггүй үнэн өөр байж болно
Хүүгийн хамаатнууд хэцүү зан ааштай хүмүүс юм. Хүүд машин уга�##�гын з�##�уучууд тус�##�ж дэмжээсэй
Сэтгүүлч зөв зүйл хийсэн, хийх ёстой ажлаа хийсэн байна. Хамаг гол НО ах эгч 2-т байна даа. Хэн нэгэн �##�бан туша�##�тнаас нилээн хэдэн тоолдог бор юм авчихаад хэргийг нам дарахаар ам�##�сан ч хүү гарч ирээд бүх үнэнийг сэтгүүлчид яриад нөгөө ах эгч 2 нь сандраад байх очих газраа олж ядаж хүүг хөдөлгөхгүй, ам нээлгэхгүй байгаа юм биш үү.Аргаа ядаад нөгөө мөнгө өгсөн хүн болон ах эгч нь нийлж сэтгүүлчийн хаягийг ха�##�гасан байх. Тооцоо хийхэд ийм зураг гарна
Хүнд тохиолдсон үхэл хагацлыг зүгээр л сенсаци болгож, тэр хүүгээр тоглоод хаячихлаа. Ямар ч хүн ийм зүйл болоод байхад төрөл саднаа гэлгүй яадаг юм бэ. Та нарын эрээ цээргүй үйлдэл хэрээс хэтэрсэн учраас л ах эгч нар нь тэгсэн шүү.Хүний мөс чанар гэдэг зүйлийг уландаа гишгэж дээ та нар
Хүний гашуун зовлонгоор тоглож олны анхаар�##� татах, өөрөө �##�дарших гэж адгасан, болчимгүй явд�##� болж дээ. Өөрийгө сэтгүүлч гэж гайхуулаад ч байх шиг. Сэтгүүлч болох яагаа ч үгүй байна гэж нэг хүн бичсэн байна. Тэр хүн голыг олоод л хэлчихжээ.
Зайлаа чи хужаа данхын дэвсгэрээ Монголчууд хэдэн зуугаараа хужаагийн хорт бодисоор хордоод vхээд байна хулгайч хужаад худ�##�дагдсан данх хичнээн хvнийг з�##�гих естой юм �######�аач �########�аа