
Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй “MESA Legends Series 8” тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд The MongolZ Pink баг түрүүллээ.
Ингэснээр тэд IESF 17 дахь И-Спортын Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн эзэд болж байна. Тус баг нь MESA Legends Series зохиогдсоноос хойш дөрвөн удаагийн аварга баг болж байгаа нь тэднийг хэр чадварлаг болон туршлагатай баг гэдгийн нотолгоо боллоо.
MongolZ Pink баг гарч ирснээсээ хойш богино хугацаанд чамгүй амжилт гаргаж анх удаа Дэлхийн аваргад оролцох эрх авсан Монгол Улсын эмэгтэй баг болсон юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.