УЛС ТӨР

Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болсон билээ.

Талууд хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярьж, энэ хүрээнд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистанд хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлүүлэхээр тохирчээ. Мөн энэхүү комиссын хуралдааны хүрээнд “Монгол, Узбекистаны зам, тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулж, хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор геологийн судалгаа, хайгуул, олборлолт, боловсруулалт болон ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button