Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас барьцааны хүмүүсийг суллахаа зогсооно гэжээ

Хамас бүлэг даваа гарагт /2025.02.10/ мэдэгдэл хийхдээ Израил гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул барьцааны хүмүүсийг суллахаа зогсооно хэмээсэн байна. Үүний улмаас гал зогсоох тохиролцоо нуран унаж, мөргөлдөөн дахин эхлэх эрсдэл нэмэгдлээ.

Газын зурвасыг удирддаг тус бүлэг бямба гарагт /2025.02.15/ нэмж барьцааны хүн суллан, Израил хариуд нь Палестин хоригдлуудыг суллах байсан юм. Ийнхүү Хамас гэнэтийн мэдэгдэл гаргасны дараа Израилын нийслэл Тел Авивт засгийн газраа гал зогсоох хэлэлцээг цуцлахгүй байхыг шаардсан жагсаал болжээ. Жагсагч Шошана Брикман “Тэнд харьяалалгүй хүн болгон гэртээ ирэх ёстой. Хүн бүр, барьцаалагдсан хүн болгон” гэсэн юм.

Хамас бүлэг зуучлагч орнууд Израилд гал зогсоох тохиролцооны үүргээ биелүүлэх шахалт үзүүлж, цагтаа хоригдол солилцохыг нээлттэй байлгахын тулд таван өдрийн өмнө мэдэгдлээ гэжээ. Харин Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катз Хамасын алхам гал зогсоох тохиролцоог зөрчсөн явдал хэмээж зэвсэгт хүчнээ дээд зэргийн бэлэн байдалд байхыг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2025 00:06

Жүүд бол жүүд

Холбоотой мэдээ

Back to top button