НИЙГЭМНийгэм мэдээ
Зээлийн апп ашиглан бусдыг залилах тохиолдол нэмэгджээ

Цахим залилангийн арга илүү нарийсаж фейсбүүк, инстаграммаас гадна олон төрлийн зээлийн апп ашиглан бусдыг залилах болжээ.
Тухайлбал, Сүхбаатар аймагт цахим залиланд өртөж хохирох тохиолдол нэмэгдсэн байна. 2024 оны нэгдүгээр сард 10 иргэн 31,4 сая төгрөгөөр хохирч байсан бол 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 13 иргэн цахим залиланд өртөж 71 сая төгрөгөө алджээ. Хохирогчдын 62 хувь нь дээд боловсролтой, 20 гаруй хувь нь төрийн албан хаагч байсан байна.
Мөн тэмдэглэлт баяр ёслолын үеэр залилангийн шинжтэй үйл ажиллагаа идэвхэждэг байна. Иймд сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор иргэдийг цахим залиланд өртөхөөс сэргийлж, аливаад болгоомжтой хянуур хандахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.