Нийгэм мэдээ

10 амь зуурдаар хохирсон хоёр хэрэг шүүх шинжилгээний дүгнэлтээ хүлээж байна

Энэ оны нэгдүгээр сарын 24, хоёрдугаар сарын 05. Арван хоногийн зайтай эл хоёр өдрүүдэд хоёр гэр бүлийн 10 хүн зуурдаар эндлээ.

-#1: Нэг гэр бүлийн зургаан хүн амиа алдсан хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй, цагдаагийн байгууллагаас хэрэгт холбоотой ажлын хэсэг гараагүй-

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр бол хэрэг болсноос хойш хамгийн багадаа 14 хоногийн дотор цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт гардаг гэх. Гэтэл хэрэг гарснаас хойш 18 хоног өнгөрсөн ч шинжилгээний хариу алга, хэзээ гарахыг нь ч хэлэх хүнгүй байна. Харин цагдаагийн байгууллагаас тус хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг гараагүй, шүүх шинжилгээний дүгнэлт хүлээж байгаа гэх. Мөн гэр бүлээсээ ганцаар амьд үлдсэн О.Одбаярын өмгөөлөгчийн зүгээс ч "Цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. Хариу гармагц миний ажил эхэлнэ" гэх байр суурийг илэрхийлээд буй юм.

-#2: Гурван хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан цагдаагийн албан хаагч асан-

Тэгвэл дээр дурдсан 10 хоногийн зайтай 10 хүний амийг авч одсон хоёр хэргийн үндсэн шалтгаан шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа аж.

Бид эл хэргүүдийн талаар эргэн мэдээлэх болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button