Хойд Солонгос Трамп Газын зурвасыг мэдэлдээ авна гэснийг шүүмжиллээ

БНАСАУ лхагва гарагт /2025.02.12/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын зурвасыг мэдэлдээ авч, палестинчуудыг бусад орнууд руу нүүн суурьшуулна гэснийг шүүмжилжээ. “KCNA” агентлаг цахим хуудас дээрээ бичихдээ аливаа улсын үндэсний бүрэн эрхт байдлыг Вашингтонтой хэлэлцэх ёсгүй гэсэн байна.
“KCNA” агентлаг “АНУ-ын бөмбөг шиг мэдэгдлийн дараа дэлхий даяар шуугьж байна” гэжээ. АНУ-ын мөн чанар бол хөнөөх, дээрэмдэх бөгөөд ноёрхогч, түрэмгий хүсэл эрмэлзэл нь Газын зурвасын төлөвлөгөөгөөр тодорхой харагдаж байна гэж тус агентлаг бичсэн байна. Мөн Хойд Солонгос АНУ-ын засгийн газрыг олон улсын хууль тогтоомж, зарчмуудыг үл тоомсорлох байна гэж буруутгасан юм. Трампын Гринландыг нэгтгэх, Панамын сувгийг эргүүлж авах санал гарган, Мексикийн буланг Америкийн булан гэж өөрчилсөн нь хууль тогтоомжийг үл тоомсорлосон жишээ хэмээжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн
Ер нь Хойд Солонгос ах дүү нар ямар гэм хийгээд хоригт орсон юм бэ. Өмхий Янкууд яахаараа нэг улсыг ингэж дарамт�##�даг юм бэ
MUNDAG