Украины тагнуулын өндөр албан тушаалтан ОХУ-ын талд ажиллаж байсан хэмээн баривчлагджээ

Украины тагнуулын албаны (SBU) өндөр албан тушаалтан ОХУ-ын талд ажиллаж байсан хэргээр баривчлагджээ. Тус алба баривчлагдсан тушаалтныг терроризмтэй тэмцэх төвийн штабын дарга гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Харин Украины хэвлэлүүд “SBU” дэх эх сурвалжаас мэдээлэл авч баривчлагдсан албан тушаалтныг Дмитрий Козюра байсан гэжээ.
Орон нутгийн хэвлэлүүд уг явдлын талаар мэдээлэхдээ “SBU”-гийн дарга Василий Малюк түүнийг баривчилж байгаа зургийг нийтэлсэн байна. Албан ёсны мэдэгдлээс харвал сэжигтэн мэдээлэл цуглуулж, ОХУ-руу илгээсэн 14 тохиолдол илэрчээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) түүнтэй 2018 онд Вена хотод байхад нь холбоо тогтоосон гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа юм.
Сэжигтнийг баривчилсныхаа дараа “SBU” мэдэгдэл хийхдээ “Тагнуулын алба дотоод цэвэрлэгээгээ үргэлжлүүлж байна. Дайсан манай эгнээнд яаж ч нэвтрэхийг оролдсон бүтэлгүйтнэ. Учир нь бид цаг тухайд нь илрүүлж, баримтжуулж саатуулдаг” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол тагнуулыг хятад тоох уу.
Оросын ФСБ Монголын төрийг �##�ь хэдийн бүхэлд нь атгачихсан!!! Гол агент нь Женко!!!