Сурвалжилга, Нийтлэл

“Харгис” Б.Хүлгэн, Монголын нийгэм дэх хойт эцгийн дүр

Энэ сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүүг хойт эцэг нь зодож хөнөөсөн хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагад өглөөний 06:00 цагийн орчимд бага насны хүүхэд гадны нөлөөтэй амь үрэгдсэн байж болзошгүй гэх дуудлага ирсэн нь тэр. Хэргийг үйлдэгч нь 23 настай, Б.Хүлгэн гэгч болохыг Zarig.mn сайт мэдээлж, нүүр зургийг нь олон нийтэд ил болгов.

Хамтран амьдрагч эмэгтэй нь хоёр дагавар хүүтэй. Хоёр ойтой нэг нь элгээ задартал зодуулаад амьсгал хурааж байх үед зулайгаа гишгэлж төрсөн ой гурван сартай дүү нь зодуурын хүнд бэртэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Гашуун мэдээ үргэлжилсээр. Биеийн байдал нь хүнд буй ой, гурван сартай хүүгийн хамарны нүх, анус орчимд тамхины цогоор түлсэн байх магадлалтай сорви олдсон... Хоёр хүүхдийн ээжийг байгууллагын шинэ жилдээ ороход нь хардаж, “Чи бид хоёрын амьдрал бүтэхгүй байна, чамайг ална” хэмээн сүрдүүлж байсан... Хэрэг гардаг өдөр Б.Хүлгэн эмэгтэйг гараад явсан хойгуур нь хоёр настай хүүг зодож хөнөөчхөөд, оронд нь хэвтүүлсэн... Чингээд ээжид нь, “Унтуулчихсан” гэж худал тайлбарласан...

Өмнө нь зургаан удаа дээрэм, хүчин, залилангийн хэргээр цагдаагийн газар дуудагдаж байсан баялаг түүхтэй, мөртлөө 23-хан настай түүний дүр “харгис”.

Гэвч суусан эхнэрээ, өмнө нь үүрэг хүлээсэн үрсээ хоёргүй сэтгэлээр хайрлаж, хамгаалж явдаг үнэн сэтгэлтэй хойт эцгүүдийг үүнд хамруулж, нийтээр харлуулж ойлгох нь өрөөсгөл. Ерөөс хүний амьдралд салж, нийлэх, шинээр гэр бүл зохиох асуудал бий. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай муутай.

Харин хүүхэд тоглоом биш. Бас аав, ээж хоёрынхоо үл ойлголцлын сүүдрийг үүрч өсөх учиртай ялтан ч биш. Монголын нийгэмд гэр сүл салалт бүрийн уршиг гэмгүй хүүхдийг дайрдаг, мөртлөө хүүхдийн сэдвийг орхиж, хойт эцэг эхүүдийг цоллоод өнгөрдөг байдал тогтжээ.

Хэрэв хүүхдийн асуудалд учиртай, ухаантай ханддаг бол ирээдүйд өдий төдий хүүхэд зовохгүй нь лав. “Харгис” Б.Хүлгэний хэрэг Монголын нийгэм дэх хойт эцгийн дүрээр ГЭР БҮЛ САЛЖ БОЛНО, ГАНЦХАН ХҮҮХДИЙГ БИТГИЙ ХӨЛДӨӨ ЧИР гэсэн мессежийг олон нийтэд өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-25 15:36

цаазын ёс хэрэгтэй гэдгийг хэлж байна

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-12-25 15:41

"Эр эм хоёр атугай эрүү толгой хоёр с�##�даг" гэх монгол хэлц үг байдаг. Харин, эцэг үр хоёр юм уу, эх үр хоёр с�##�даг гэх хэлц үг байхгүй. Эцэг эх �##�ь нь ч үрээсээ с�##�ж өөр эхнэр юм уу нөхөр дагах нь нүгэл мөн. Үрээсээ с�##�санд орвол үхсэн нь дээр биз дээ. Эхнэр нөхрөө үр хүүхэдтэйгээ хаяж өөрийг шилдэг хүний мөсгүй зүдэг муухай үлгэрийг төрийн томчуул үзүүлж байна. Тийм этгээдүүдийг багийн дарга ч болгож баймааргүй байна. Зарим нь хүний эрх гэж улин хуцах л биз. Тэгвэл үр хүүхэд хүн биш юм уу?

зочин
зочин
2019-12-25 15:50

Соци�##�ист нийгмийн үед гэр бүлийн т�##�аар тогтворгүй хүнийг ажил �##�бан туша�##�д дэвшүүлдэггүй байв. Сүүлийн үед мөнгөндөө хахаж цацсан томчууд гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлэх нь юу ч биш болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь үр хүүхдээ хайрлахгүй хүн биднийг удирдаж, хайрлана гэдэг юу л бол иймд сонгуульд сан�##� өгөхдөө ч үүнийг харж өгөх нь зөв байх шүү.

Бүтэхгү
Бүтэхгү
2019-12-25 16:12

Хэнтиихэн гэж

Zuv
Zuv
2019-12-26 21:15
Reply to  Бүтэхгү

Irged bas medeltei medreltei bh heregtei

Irgen
Irgen
2019-12-25 16:36

Minii huvid bol emegteig buruutgahaas iluu eregteig ni buruutgaj baina. ER ni tegeed huuhedtei huntei suuh gej bga bol sain bodoh heregtei bi etseg ni bolj chadah uu ugui yu gej. Dasna bolno gesen uzleer handaj eruusuu bolohgui. Huuhedtei ehchuud ch gesen mon adil.

Зочин
Зочин
2019-12-25 18:53

Элбэгдоржийн гэрт хорь эсвэл хүзүүгүйтэйн хамт цааз�##�

баатар
баатар
2019-12-25 19:45

ямар гэмгүй царайтай шээс вэ

Зочин
Зочин
2019-12-26 11:12

ugiin songolt buruu baina aa.

Ogt uur
Ogt uur
2019-12-26 21:13

Tuhain oron nutgiinhan dur geech, buh gazar iim bish irged ni hynalttai shuu hi

Холбоотой мэдээ

Back to top button