Гадаад
АНУ биткоиноор мөнгө угаасан хэрэгт яллагдсан Оросын иргэнийг, өөрийн иргэнээр солилцжээ

АНУ-ын зүгээс ОХУ-ын Александр Винникийг суллаж, хариуд нь өөрийн улсын иргэн, дунд сургуулийн багш Марк Фогелийг авахаар болсон байна.
Александр Винник нь 2017 онд АНУ-д байхдаа биткоиноор олон тэрбум ам.доллар угаасан хэргээр 21 зүйл ангиар буруутгагдан хоригдсон билээ.Дональд Трамп өөрийн улсын иргэн Фогелийн оронд Оросын нэг иргэнийг солилцоно гэсний араас ийн түүнийг суллаж, ОХУ-д хүлээлгэн өгч байна. 2023 онд тэрбээр хэргээ хүлээж, түүнд 20 жилийн ял оноосон юм.
АНУ-ын төлөөлөгч Минскт очиж хэлэлцээ хийсний дараа Беларусь улс мөн тус улсын гурван иргэнийг сулласан талаар Цагаан ордноос мэдээллээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.