Гадаад мэдээДЭЛХИЙ

Германд Афган цагаач цугласан хүмүүс рүү машинтай орж 30 хүн бэртжээ

Пүрэв гарагт /2025.02.13/ Германы Мюнхен хотод 24 настай Афган цагаач цагаач цугласан хүмүүс рүү машинтай орсны улмаас 30 хүн бэртсэн байна. Германы цагдаа нар мэдээлэл хийхдээ хэрэг гарах үед үйлдвэрчний эвлэлийн жагсаал явагдаж байсан гэжээ. Жагсагчдын аюулгүй байдлыг хангаж байсан цагдаагийн машиныг сэжигтэн гүйцэж түрүүлээд, жагсаж буй хүмүүс рүү хаазлан орсон байна.

Мюнхен хот оршдог Бавари мужийн сайд Маркус Содер энэ хэргийг халдлага гэж сэжиглэж байна хэмээжээ. Хохирогчдын зарим нь хүнд гэмтсэн, сэжигтний сэдэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус мужийн дотоод хэргийн сайд Йоахим Херрман мэдэгдэл хийхдээ жагсагчдыг тохиолдлоор онилсон байх хэмээжээ. Тэр нэмж хэлэхдээ сэжигтэн хулгай, хар тамхины хэрэгт холбогдож байсан гэсэн юм. Сэжигтний Германд орогнол хүссэн хүсэлтийг хүлээж аваагүй ч Афганистаны нөхцөл байдлын улмаас түүнийг улсаас гарахыг шаардаагүй байжээ.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лалын цагаачдад нүүр өгч болохгүй

Зочин
Зочин

Дундад Азиас лалын залуус Монголд олноор ирвэл ийм зүйл гарч л таарна....Бодох л хэрэгтэй.

Яа яа яа
Яа яа яа

Юун Украйнсаг юм дотооддоо бүр бүр хөл толгойгоо алдлаа даа. Эдийн засаг улс төр хямрал имплиац Тэнэгүүд төрийн толгойноос хэзээ бууж германчууд нэг амрах юм болдоо

Холбоотой мэдээ

Back to top button