"Сурагчид дэлгэцэнд донтож, сэтгэцийн асуудалтай болж байна"

Өнөөдөр /2025.02.14/ нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тэрбээр, Бидний ирээдүй хойч асар их интернэтийн донтолттой байна. Өнөөдөр үүнийг зогсоох эхний алхмаа хийж эхлэхгүй бол бид уруудахаар байна. Гэхдээ хүүхдүүдийн интернэтэд хандах хандлагад нөлөөлөхгүй. Хүүхдүүд интернэтээр хичээлээ хийх эрхэд бид халдахгүй. Хариуцлагатай байдлаар багш сурагч, эцэг эхчүүд нийгмийн сүлжээнд ханддаг байдлаар ажиллая. Та бүхэнд зөрүүтэй санал бодлууд их байгаа. Бодлогын судлаач болон төрийн болон төрийн бус байгууллагынхантай хамтарч ажиллана" гэлээ.
Харин Боловсролын сайдын туслах Д.Гантулга "Нэг мэдээллийг нь арай илүү тодотгож ярих гэсэн юм. Ер нь энэ дэлхий даяар хамарсан асуудлын талаар судалж байна. Өнөөдөр боловсролын яамнаас Австрали улсын туршлагыг судлах нь маш зөв гэж шийдсэн учраас бид мэдээлж байна. Ер нь дэлгэцийн хамаарал хүүхдийн дофаминыг ялгаруулж байдаг. Дофамин юунаас болж эхэлдэг вэ гэхээр архи уух, хар тамхи татахад, ихэсдэг. Бид хүүхдүүдээ эрүүл чийрэг ухаан саруул болгож өсгөхийг зорьдог. Харин ингэж дэлгэцийн хамааралтай болсноор хүүхдүүд сэтгэцийн асуудалтай болж байна гэсэн үг. Мөн энэ хорвоо дээр хамгийн үнэ цэнтэй зүйл бол цаг хугацаа. Гэтэл хүүхдүүд цаг хугацааны талаарх ойлголтгүй, баримжаалах мэдрэмжгүй болж байна. Нөгөөтээгүүр хүүхдийн хараа муудаж, эрүүл мэндээрээ хохирч байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урд хөрш болон бусад улс орнууд улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хязгаарл�##�т хийж эрүүл ухаантай иргэд улс орноо авч явах бэлтгэлээ хийгээд эхэлсэн шүү дээ. Манай улс эртхэн арга хэмжээ авч эхлэхгүй бол з�##�уу үе гэлтгүй бага насны хүүхдүүд ч донтоод эхэлсэн байна. Иймд хязгаарл�##�тыг нэн даруй авч хэрэгжүүлээч ниргэсэн хойно хашгирах гээч болно шүү!!!
Хичээл хийх суух сонирхолгүй хүүхдүүдийн тоо улам нэмэгдээд багш нар юм заах гэж үйлээ үзэж бна даа. Ийм байхад гүйцэтгэлийн үнэлгээ аваад ямарч үр дүн гарахгүй. Багшлах сонирхол улам л буурч бна даа. Нөхцөл байд�##� ийм байхад ш�##�г�##�т авна гэж дарамтлах. 30 жил багшиллаа. Ингэж урам хугарч з�##�хаж бсангүй. Ирэх намраас багшлахгүйгээр шийдсээн.