Мексик: “Google”-ийг Мексикийн булангийн нэрийг өөрчилсний төлөө шүүхэд өгч болно

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум пүрэв гарагт /2025.02.13/ “Google” компанийг АНУ дахь хэрэглэгчдэд Мексикийн буланг Америкийн булан болгож харуулах шийдвэрээ эргэж харахыг уриалжээ. Мөн тэрбээр “Google” компанийг үүнийх нь төлөө шүүхэд өгч болно гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн булангийн нэрийг өөрчлөх шийдвэр гаргасныг “Google” дагаж мөрдсөн. Шейнбаум Мексикийн булан нэр нь олон улсад удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэж, нэрийг нь өөрчлөх шийдвэрийг удаа дараа эсэргүүцсэн юм. Тэрбээр “Google” компанийг Трампын гаргасан тогтоолыг эргэн харахыг хэд хэдэн удаа уриалж, түүний гаргасан тогтоол нь АНУ-ын эргээс 22 далайн милийн зайд л хүчинтэй гэж маргасан байна.
Мексик дэх хэрэглэгчдэд “Google Maps” дээр Мексикийн булангийн нэр өөрчлөгдөөгүй байгаа. Харин бусад орны хэрэглэгчид хоёр нэрийг зэрэг харж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨНӨГ ТРАМП
Galf of AmMex