Гадаад
АНУ-ын зүгээс ОХУ-тай хийх хэлэлцээрт Украины талын төлөөллийг оролцуулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, харилцан айлчлахаар тохиролцсон билээ.
Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Орос Украины дайны асуудалд мэдээж Украины талаас ч хүмүүс оролцоно” хэмээн хэлсэн бөгөөд ямар нэг шийдвэр энэ уулзалтаас гарна хэмээн онцолсон юм. Германы Мюнхен хотод болох Аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ, ОХУ болон Украины албаны төлөөллүүд уулзах үеэр ийн уг хэлэлцээнд Украины талыг урьсан гэжээ. Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин гал зогсоох асуудлаар Украины зөвхөн шинэ төрийн тэргүүнтэй хэлэлцээрт орно гэж байсан ч энэ удаад анх удаа АНУ-ын санаачилгаар гурван талын уулзалт, хэлэлцээ хийхээр болоод байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин Ялжээ. Зөнөг Трамп хошного болжээ.