Нийгэм мэдээ

Танилц: Дараах дөрвөн шалтгаанаар Нийслэлд 48 цагаас илүү байсан бол хураамжаас чөлөөлнө

Орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл Нийслэлд нэвтрээд, 48 цагаас дээш хугацааг өнгөрөөвөл хоногт 5 мянган төгрөгийн хураамж төлж байгаа.

Тэгвэл, хэрэв хүндэтгэх шалтгаанаар Нийслэлд 48 цагаас илүү байсан бол хураамжаас чөлөөлдөг болж байгаа юм байна. Энэ хөнгөлөлт маргаашийн бямба гаргаас эхлэн хэрэгжинэ.

Харин хөнгөлөлтийг дараах дөрвөн шалтгаантай хүмүүст, доор дурдсан нотлох баримтуудыг бүрдүүлж өгснөөр эдлүүлэх юм байна:

  • Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн
    Нотлох баримт: Иргэний хүсэлт Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад
  • Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан. Нотлох баримт: иргэний хүсэлт нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад
  • 3. Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан
    Нотлох баримт: Иргэний хүсэлт зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт. Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно.
  • Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан
    Нотлох баримт: Иргэний хүсэлт Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)

Иргэний хүсэлтийг http://www.ubtraffic.mn/ сайтаар хүлээж авна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Нямбаатар гэж нэг сонин этгээд наад нэг тэнэг юмаа болиоч хэн хаана хэдэн хоногоор зорчихыг заах хэн юм чи

Зочин
Зочин

48 цагаас илүү бүх насаараа амьдрах санаатай хужаа нараа хөөж гарга.Монгол хүн эх нутагтаа хэдэн цаг болох нь ямар хамаа байна.

Зочин
Зочин

Хүнд суртал. Хэзээ эмч эмнэлэг хүн үзээд тамга тэмдэг дарж өгдөг байсан ?

Зочин
Зочин

Бас нэг явдал чирэгдэл бичиг баримтны араас хөөцөлдөх цааснаас салахгүй. Хүнд суртал нэмэгдэж яваандаа арын хаалга болон хувирч иргэд мөнгөөр шийддэг болох зам руу орж мэдэхээр . Шууд онлайн болго.

Зочин
Зочин

Эгүүр.мн наад файлаа засаач.

Зочин
Зочин

Baga baina honogiin 20000 bolgo

Зочин
Зочин

Хотоос гараад шон тойроод буцаад ороод ирж болох л юм бна,
Шон тойрох машины тоо ихсэж, замын ачаалал улам нэмэгдэж, түгжрэл ихсэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button