Орон нутаг
Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Тойлогтийг чиглэсэн иргэд мөсөн замаар явахгүй байхыг анхаарууллаа

Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км "Дээд модот булан" гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан байдалтай байна.
Энэ газар нь "Хөвсгөл Хөх Сувд-2025" олон улсын наадам болж буй "Хайчын ам" гэдэг газраас 15км байрладаг.
Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Тойлогт амралтын газар луу иргэдийн хөдөлгөөн их байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.