Худгийн шавар цэвэрлэхээр орсон иргэн шигдсэн байсныг гаргаж, эмнэлэгт хүлээлгэн өгчээ

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэх газар Худгийн шавар цэвэрлэхээр орсон иргэн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн 30 настай иргэн Б-г эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэх хариуг өгөв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮХЭХ ДӨХӨЖЭЭ ЕРӨН БОЛ ХУДАГ ЛАЙДНА ГЭЖ ГУЦАЛДААД ӨӨРСДИЙГӨӨ Л ГАЙД ГАРГАНА.